Манайд бизнесийн сүлжээ нь өргөжиж мөнгө олох тусам улам л олох гэсэн шунал хүсэл нь бадарч байдаг газрууд олон бий. Тэр тусмаа сүлжээ дэлгүүрт энэ байдал газар авсаар байна. Тухайлбал, Зайсанд үйл аижллагаа явуулдаг “Гүүд Прайс” дэлгүүр тэдний нэгд зүй ёсоор багтана. Тэднийхээр үйлчлүүлсэн хүн бүхэн 50 мянган төгрөгөөс дээш худалдан авалт хийх ёстой бололтой. Яагаад гэхээр тус дэлгүүрээр үйлчлүүлсэн хүн дэлгүүрийн үүднээс хөдлөөд явах гэтэл “Та 50.000 төгрөгөөс доош гүйлгээ хийсэн байна, зогсоолын мөнгө төл” гэсэн байна. Тухайн үйлчлүүлэгч дэлгүүрт ороод 500 төгрөгийн худалдан авалт хийж болно, 5000 төгрөгийн худалдан авалт хийх нь өөрийн дур биз дээ. Гэтэл үйлчлүүлэгчиддээ худалдан авалтын хэм хэмжээ тогтоож өгч байгаа мэт ийн аашилж байгаа нь өнөөдрийн бизнесийн орчинд байхгүй үзэгдэл болов уу. Энэ тухайд үйлчлүүлэгчид бухимдахдаа "Ханган нийлүүлэгчдийнхээ төлбөрийг хагас жилээр өгдөггүй дээрээ үйлчилгээ нь дордсоор. Хэрэглэгч хаан, амархан шдээ дахиж орохгүй” хэмээн жиргэсэн байна. Энэ бол үйлчлүүлэгчдээ ангилж баян ядуу гэх мэт зэрэглэлээр нь харилцах анхан шатны ажиллагаа гэж харж болохоор. Тэгэхээр ийм үзэл санаан дор үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүрээр үйлчлүүлэх хэрэг байна уу.
Х.Баатар
Шуурхай.мн
24news.mn