2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Шинэ жилийн баярын шалгалтаар 422 зөрчил илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шинэ жил болох гэж буйтай холбогдуулан хүнсний зарим бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. 

Шалгалтад Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Баянзүрх зэрэг томоохон худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, нийтийн хоол, хүнсний үйлдвэрүүд болох 432 иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хамруулсан байна.

Шалгалтаар 422 зөрчил илрүүлэн 276 зөрчлийг газар дээр нь арилгуулжээ.

Мөн зөрчилтэй хоёр аж ахуйн нэгжид 14 заалттай хоёр албан шаардлага хүргүүлэн, 1.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулжээ.

 

М.Дөлгөөн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.