ТГ сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ дагуу арванхоёр дугаар сард хийсэн хяналт, шалгалтынхаа талаар АТГ мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс энэ онд 1200 орчим өргөдөл, гомдлыг шалгасан байна. 412 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн тоо өссөн байна. Төрийн тусгай албан тушаалтан 140 хүн холбогдсон 129 хэргийг мөрдөн шалгаж байгаа аж. МХЕГ-ын хэлтсийн дарга нар бүлэглэн хүнсний бүтээгдэхүүн, рапс, самар зэрэг зөвшөөрлийг олгохдоо хүнд суртал гарган, их хэмжээний мөнгийг авсан болох нь тогтоогдож, яллагдагчаар татжээ.
24news.mn