2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИЙГ ОГЦРУУЛАХААР БОЛОВ
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын V хуралдааны үеэр төлөөлөгчдийн дунд санал хураалт явуулж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвгандийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Санал хураалтад 41 төлөөлөгч оролцохоос 39 төлөөлөгч оролцож, саналаа өглөө. Үүнээс 2 төлөөлөгчийн саналын хуудас хүчингүй болж, 37 төлөөлөгчийн 22 төлөөлөгч нь аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвгандийг огцруулах саналыг дэмжиж, 15 төлөөлөгч татгалзсан санал өгчээ. Ингэснээр Монгол Улсын Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14, Ховд аймгийн ИТХ-ын хуралдааны байнгын дэгийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг  тус тус  үндэслэн явуулсан тооллогын дүнг тус тус үндэслэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 59.4 хувийн саналаар огцруулж, шинээр аймгийн  ИТХ-ын дарга сонгохоор боллоо.

 

А.Бямбасүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.