Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ автомашиндаа азын дугаараас аль дуртайгаа сонгоод аваарай хэмээн олон нийтийн сүлжээнд жиргэжээ.
Тэрбээр энэ тухайгаа, “2012 онд Төрийн нарийн бичгийн дарга байхдаа хийх гээд эрх мэдэл хүрээгүй зүйлээ одоо хийж байна. Та гоё номер зүүхийг хүсэж байна уу. Тэгвэл пажалуста. Танил тал, ар өврийн хаалга хайх хэрэггүй шууд очоод дуртайгаа ав. Бидний дуртай тэр 9999 номер гэхэд л 13700 хувилбар байх болно” хэмээн жиргэсэн байна.
24news.mn