Төрийн ажлыг фейсбүүк, онлайнаар хийдэг болоо юу даа. Эсвэл ард түмэндээ сайхан харагдах гэж хичээгээд байна уу? Энэ асуултыг эрхэм Ерөнхий сайдаасаа асуух цаг болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан салбарын сайддаа хатуухан үг шидлээ.
Тэрбээр "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” гэжээ.
Ер нь ингэж цахим орчиноор ард түмэнд таалагдах гэж оролдлого хийхээс цааш ЗАСГИЙН ГАЗАР хуралдаад яах вэ дээ. Зүгээр л фейсбүүкээр шууд лайв хийгээд асуудлаа ярьчихна биз амар. Ингэж ард түмэнд таалагдах гэж сүржин, даржин сүгсэлзээд яахав дээ. Хийсэн ажлынх нь бодит үр дүн гарвал хүссэн хүсээгүй ард түмэн хүндлэл хайраа харамгүй өгнө. Ингэж ард түмний хүндлэлийг хүлээхгүй ээ. ЕРӨНХИЙ САЙД АА.
24news.mn