Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд хоёр улсын бизнес эрхлэгчдийн форум Сөүл хотод болсон билээ.
Форумын дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх зангиагүй уулзалт хийх үедээ дараах амлалтыг Монголын бизнесмэнүүдэд өгчээ.
Тэрбээр ярихдаа, "Илд, бамбай гэж хоёр зүйл байдаг. Би бамбайг бизнес гэж ойлгодог. Эдийн засаг бол бамбай. Илд нь харин улстөр. Тийм учраас манай бамбай бат бөх байх ёстой. Бат бөх эдийн засагтай, найдвартай бизнес эрхлэгч нартай байх учиртай. Улс маань эдийн засгийн хувьд чадвартай байх ёстой. Энэ бол манай улсын бамбай. Улстөрийн илд бол үнэхээр болохгүй, бүтэхгүй байгаа зүйлүүдийг цавчиж байх хэрэгтэй. Нэг зүйлийг та бүхэндээ амлаж байна. Хэрвээ монгол улсын төр засгаас хэн нэгэн албан тушаалтан та бүхнийг хууль бусаар дарамтлах, хууль бусаар шахалт үзүүлэх, хууль бусаар авлига авах гэж оролдох, эрх мэдлээрээ далайлгаж та бүхний бизнесийг шахаж, хавчих аваас надад хэлээрэй. Би тэрийг чинь харин сэлмээрээ цавчаад өгнө өө. Үүнийг хамгийн сайн чадах хүний нэг бол би мөнөөс мөн” хэмээн ярьсан байна.
24news.mn