2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг 2019 оны 04 сарын нэгнээс хориглохоор болжээ

Ахуйн зориулалтаар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг 2019 оны 04 сарын нэгнээс хориглохоор болжээ. Иймээс  боловсруулсан түлшний үйлдвэр байгуулах санаачлагыг Засгийн газар дэмжин ажиллахаар болжээ. Мөн УИХ дахь МАН-ын бүлэг “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, хөрсний бохирдол, агаарын бохирдолтой тэмцэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсон байна

Засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулахгүй байх шийдвэр гаргахаар болсон. Иймд боловсруулсан түлшийг нэг стандартаар үйлдвэрлэх асуудал яригдана. Одоо сайжруулсан түлш үйлдвэрлэдэг компаниудтай нэг стандарт тохироод, хамгийн сайн чанарын түлш үйлдвэрлэх бодлого барина.III, IV Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар БНСУ-тай ярилцсан. Энэ асуудлыг судална. Нийт гэр хорооллыг цахилгаанаар халаана гэвэл одоо бол хүчин чадал хүрэхгүй. Тиймээс станцуудын хүчин чадлыг сайжруулах асуудал эхлээд чухал байна. Утаагүй түлш хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болох эрсдэлээс сэргийлж ажиллах тухай ярилцлаа

Засгийн газар  шатахууны хомсдол үнийн өсөлтийн асуудлаар  импортлогчидтой ярилцаж байгаа. А-80, АИ-92 бензиний үнийг нэмэхгүй. Харин дизель түлш, А-95, А-98-ын үнийг нэмэх асуудал ярилцсан. 45 хоногийн шатахууны нөөц байгаа. Ганцхан шатахуун импортлогчидтой ойлголцох хүрээнд тодорхой асуудал байна. Зарим шатахуун түгээх станц санаатай, санамсаргүй үйлдлээр хомсдол бий болгож байгааг анхааралдаа аваарай гэж Засгийн газарт сануулсан гэж мэдэгдлээ

Зарим шатахуун түгээх станц санаатай, санамсаргүй үйлдлээр хомсдол бий болгож байгааг анхааралдаа аваарай гэж Засгийн газарт сануулсан гэж мэдэгдлээ

 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.