Улаанбаатар хотын замын түгжрэлийн гол цэг нь Бага болон Их тойруу болдог. Уг төвлөрлийг сааруулах зорилготой гадна тойруугийн төслийн ажлыг энэ онд эхлүүлэх гэж байна.
Иргэд хотын нэг захаас нөгөөд хүрэхийн тулд Зуун айл, Энхтайваны өр гөн чөлөө эсвэл Нарны замаар явах гуравхан сонголт бий.
Нийслэлийн замын сангаас 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна
Тиймээс эдгээр түгжрэл ихтэй замуудаар зорчилгүй хотын нэг захаас нөгөөд очих боломжийг гуравдугаар буюу гадна тойруу олгох юм. Үүний тулд нэн түрүүнд Хайлаастын уулзвараас зүүн тийш Дарь-Эх хүртэл Сэлбэ гол дагуу 6.3 тэрбум төгрөгийн өртөгтэй зам тавихаар төлөвлөөд буй.
Одоогоор Сэлбэ гол дээгүүр дамнах 57 метр урт төмөр бетон гүүрний тулгуур, суурь, дам нурууг цутгаж дуусчээ. Мөн гүүрний хоёр талыг холбох замын шороо, далангийн дүүргэлтийн ажлыг өнгөрсөн онд хийжээ. Үлдсэн 14 метр авто зам, гурван метр явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг энэ онд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар зорьж байна.
Хайлаастын уулзвараас эхэлсэн энэхүү шинэ чиглэл цааш Шархад хүртэл үргэлжлэх бөгөөд тэндээс урагш чиглэж, Богд уулын арын замтай нийлснээр гуравдугаар тойруу үүсэх зураг төсөл гаргажээ.
Энэ нь авто замын түгжрэлийг бууруулахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөл тийн ажлыг хурдасгахад чухал нөлөөтэйг албаныхан онцоллоо. 2018 онд нийслэлийн замын сангаас авто замын салбарт нийт 36.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна. Үүний ихэнх хэсгийг шинээр барих тойруугийн бүтээн байгуулалтад зарцуулах юм.
Харин БНХАУ-ын хөнгө лөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотод дөрвөн томоохон төсөл хэрэгжиж байна.Яармагийн шинэ гүүр барих, хуучныг нь засах төсөлд 30.26 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн. Өнгөрсөн онд шинэ гүүрний 77 дам нурууг угсарч, Богд уулын арын замаас Яармагийн гүүртэй холбогдох тулгуурын ажил дуусах шатандаа оржээ.
Нийслэлийн захиргаанаас Яармагийг Улаанбаатар хотын санхүү, бизнесийн төв болгохоо мэдэгдсэн. Тиймээс зам, гүүрийн ажлыг 2019 онд багтаж дуусгахаар зорьж байгаа юм. Гаднын зээлийн хөрөнгөөр босож буй бас нэгэн том төсөл нь Замын цагдаагийн газрын ойролцоох нүхэн гарц. 42.38 сая ам.долларын төсөвтэй уг байгууламжийг барих газрыг өнгөрсөн онд чөлөөлсөн.
Зүүн дөрвөн замд барих гүүрэн гарцын зардлын 30 гаруй хувийг бүрдүүлээд байна
Мөн 1953 онд барьсан, цаашид засвар хийх боломжгүй болсон Налайх Чойрын 20.9 км зам барих ажил 2018 онд эрчимтэй өрнөхөөр байна. 38 сая ам.долларын өртөгтэй уг төслийн зургийг өнгөрсөн онд бэлэн болгож, газрыг чөлөөлж дууссан юм. Тус замыг шинэчилснээр нийслэлийн зүүн чиглэлийн замын түгжрэл багагүй буурах тооцоо бий. 2018 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөс 800 сая төгрөгийг зам засвар, бүтээн байгуулалтад зарцуулна.
Дугуйн зам хөтөлбөрийн хүрээнд 300 сая төгрөгөөр 10.4 км дугуйн барина. Түүнчлэн сургууль орчмын замын аюулгүй байдлыг сайжруулахад үлдсэн 500 сая төгрөгийг төсөвлөсөн. Үүн дээр нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд зам засвар, арчлалт, шинээр барих нийт 23 төсөл, арга хэмжээг 966.5 сая төгрөгөөр хэрэгжүүлнэ.
Гэхдээ дээрх төслүүдийн санхүүжилт бүрэн шийдэгдээгүй байгаа ч Хайлаастын уулзвараас ДарьЭхийн зам хүртэлх бүтээн байгуулалтад шаардлагатай 6.3 тэрбум төгрөгөөс 4.3 тэрбум төгрөгийн хөрөнгийг бүрдүүлж чадсан байна.
,Харин Зүүн дөрвөн замд барих 25 тэрбум төгрөгийн өртөгтэй гүүрэн гарцын зардлын 30 гаруй хувь буюу найман тэрбум төгрөгийг олоод байгаа аж.Тиймээс авто замын сүлжээг тэлэх, замын түгжрэлийг сааруулах төслүүдэд хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах нь чухал байгааг албаныхан онцоллоо.
Б.Баярмаа
Засгийн газрын мэдээ
24news.mn