Мэргэжлийн боловсролын салбар сургуулиудаас Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж чадамжийн хөтөлбөрөөр Хил хамгаалах ерөнхий газрын офицер, албан хаагчдад оёдол эсгүүрийн богино хугацааны эрчимжүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулж, мэргэжил олголоо.
Уг сургалтаар суралцагчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах
- Ажлын байр, багаж хэрэгсэл, машин, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа
- Материал сонгох, ашиглах
- Оёдлын үндэс
- Эсгүүрт бэлтгэх эсгэх
- Бүслэхийн хувцас эсгэж оёх
- Гэрийн бүрээс эсгэж оёх зэрэг чадамжуудыг эзэмшүүлэв.
Цаашид ҮУПК-ийн мэргэжлийн багш нарын зүгээс хилийн цэргийн ажилчин, албан хаагчдад санхүү бүртгэл, авто машины засвар, цэцэрлэгжүүлэлт, гагнуур, дизайны чиглэлээр мэргэжил олгох сургалтуудыг зохион байгуулна.
Ер нь орон нутгийн мэргэжлийн боловсролын сургуулиуд хилийн цэргийн албан хаагчдад чадамжийн хөтөлбөрөөр түр сургалтыг явуулж, мэргэжил эзэмшүүлэх боломжтой юм.
24news.mn