Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн Цагаан салаа гэх газар хаваржиж байгаа малчин “Б” мал галзуу өвчин туслаа гэх дуудлага аймгийн Зооноз өвчин судлалын төвд өнгөрсөн 7 хоногт өгсөн байна.
Уг дуудлагын дагуу Зооноз судлалын төвийн мэргэжилтнүүд очиж малын хорио цээрийн дэглэмийн дагуу өвчилсөн 20 гаруй малд устгал хийж, дээж шинжилгээ авсан байна.
Малын галзуу өвчин дээрх малчны малын хашааны гадна өнгөрсөн өвөл үхэж, цасанд дарагдсан байсан үнэгний сэг зэм хавар болж цас хайлахад гарч ирснээс халдварлаж өвчин туссан болохыг мэргэжилтнүүд хэллээ. Ер нь малын галзуу өвчин 3-6 дугаар сард гарах өндөр магадлалтай байдаг. Учир нь үнэг, чоно, хярс, нохой дээрх саруудад галзуугийн вирус тээж явдаг учир малчдыг онцгой сэрэмжтэй байх хэрэгтэй гэж анхаарууллаа. Харин тус суманд одоогоор нэмж мал өвчлөөгүй байгаа гэнэ.
24news.mn