2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Төл бойжилт 96,9 хувьтай байна

Увс аймгийн хэмжээнд мал төллөлт 46.5 хувь, төл бойжилт 96.9 хувьтай үргэлжилж байна. Энэ жил 1,3 сая эх мал төллөх урьдчилсан тооцоо байгаагаас одоогоор 622.6 мянган эх мал төллөөд байна. Цаг агаар тогтуун байгаа тул сумдад мал төллөлттэй холбоотой ямар нэгэн хүндрэл үүсээгүй аж.

Тэрчлэн төлийн хорогдол харьцангүй бага байна. Ирэх сар гарсаар мал төллөлтийн ажил 100 хувь дуусах аж. “ХХААХҮЯ-аас манай аймагт хурга, ишигний нэмнээ, малын тарга хүч сайжруулах био бэлдмэлүүдийг нийлүүлсэн. Цөөн тоогоор ирсэн болохоор хүндрэлтэй нөхцөлд байгаа малчиддаа хуваарилан хүргүүлж байна” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга Д.Төмөр-Очир хэллээ.


Аймгийн хэмжээнд одоогоор 51.5 мянган мал зүй бусаар хорогдоод байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.