Монгол Улсын Дээд шүүхээс өчигдөр хоёр ч намыг бүртгэхээс татгалзжээ.
Тодруулбал, “Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд
хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. Мөн өчигдөр “Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг дээрх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм.
24news.mn