2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөр хоёр байр ухарчээ
Францын нийслэл Парис хотод төвтэй “Хил хязгааргүй сэтгүүлчид” олон улсын ТББ-аас гаргасан “Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Монгол Улс 180 орноос 71 дүгээр байрт жагссан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр байраар ухарсан үзүүлэлт аж.

"Бусдын нэр төрд халдсан хуулийн этгээдүүдэд оногдуулах шийтгэлийг нэмэгдүүлэх тухай тусгасан Зөрчлийн тухай хуулийг Монголын телевизүүд ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө буюу 2017 оны дөрөвдүгээр сарын 26-нд эсэргүүцэн хөтөлбөрөө цуцалсан. Монголд бусдын нэр төрд халдсан гэх хэргүүдийн талаас илүү хувь нь сэтгүүлчид болоод хэвлэл мэдээллийн байгуулагуудын эсрэг байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөдөө цензур тавихад хүргэж байгаа нь Монголыг хэвлэлийн эрх чөлөөгөөр хоёр байраар ухраахад хүргэлээ" гэж тус ТББ мэдэгджээ.

“Хэвлэлийн эрх чөлөө-2018” индекст Норвеги улс нэгдүгээрт бичигдсэн бол Умард Солонгос сүүл мушгижээ.

https://rsf.org/en/mongolia

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.