Эрчүүдийн эрин үе энд хүрээд өндөрлөх тийшээ хандаж байх шиг байна. Нэгэн гадаад хүн хэлсэн байдаг юм. Танай Монголд эмэгтэйчүүд нь л ажил хийдэг юм уу. Хаана ч орсон дандаа л эмэгтэй хүн байж байх юм, бүр махны худалдаан дээр орсон ч дан эмэгтэйчүүд худалдаа хийж байна эрэгтэй хүн нэгийг ч олж харсангүй гэж. Өнөөдөр төрийн дээд албан тушаалд ч, амжилттай яваа бизнесийн салбарт ч эмэгтэйчүүдийн манлайлал илт нэмэгдээд ирлээ. Статистик судалгаагаар ч ажил хийж байгаа эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс олон байна, мөн ар гэрээ авч явж байгаа өрх толгойлсон эмэгтэйчүүд нийгэмд дийлэнх байр суурийг эзлээд байгаа. Түүгээр ч барахгүй боловсролын түвшингээрээ ч эмэгтэйчүүд давамгайлаад ирлээ. Сошиал орчинд ч эмэгтэйчүүд илүү идэвхтэй дуу хоолойгоо хүргэж байх жишээний. Бид ирээдүйд эмэгтэй ерөнхийлөгчтэй болох нь ээ. Болохгүй гэх газаргүй Монгол эмэгтэйчүүд эрт дээр үеэсээ хүчирхэг, ухаантай, аливааг зохицуулан зохируулах чадвар өндөр, улс орноо чадварлаг удирдаж явсан түүхтэй улс. Өнгөрсөн онд Монголын нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн топ залууг тодруулдаг “Next Stop” наадам дээр хүртэл Шилжилтийн 25 жилийн топ залуугаар УИХ-ын гишүүн, ХЗДХСайд Ц.Нямдорж, М-Си-Эс группийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал гэсэн 2 эрхмийг өнгөрсөнтэй нь үдсэн бол. Бүтээгч үе буюу ирэх он жилүүдийг тодорхойлогчид нь УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Монгол HD телевизийн захирал Ч.Номин гэсэн 2 чадварлаг, хүчтэй эмэгтэйчүүдийг залуучууд сонгочихлоо. Тэд ирээдүйгээ хэнээр удирдуулах вэ гэдэг сонголтоо бараг л хийчихсэн. Ирээдүй бол эмэгтэйчүүд. Үүнтэй маргахад дэндүү оройтсон болов уу.
24news.mn