2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
"Номгон" хайрханыг тахих ёслол шинийн есөнд болно

Ламын гэгээний Гон Гандан Дэданлин Хийдийн лам хуврагууд нутгийн шүтээн Номгон хайрханаа тахих ёслол үйлдэж, газар лусаа цэнгүүлэн аймаг орон, ард олноо даатгана. Ёслол энэ сарын 23 буюу зуны эхэн сарын шинийн есний Дашнямтай хөхөгчин туулай билигт сайн өдөр үдийн 12-14 цагийн хооронд болох юм байна.


Баянхонгор хотын зүүн зүгт орших Номгон хайрхан уул нь далайн түвшнээс дээш 2044 метр өндөрт өргөгдсөн “Хэвтэж буй охин барын дүртэй” догшин хайрхан юм. Монголчууд эрт дээр үеэс догшин сүрлэг хайрханаа “НОМХОН” хэмээн аргадан хүндэлж ирсэн нь хожмоо авиа зүйн өөрчлөлтөд орж, Номгон гэгдэх болжээ.


Сүлдэн тэнгэрийн тахилгат Номгон хайрханыг 1994 онд Баянхонгор сумын сүлдэнд охин барын дүрээр бэлгэдэн оруулсан байдаг.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.