2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хар тамхины хэргээр шалгагдаж байгаа прокурор асан Х.Тамир нар дахин хэрэгт холбогджээ

Tээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир хар тамхины хэргээр дахин шалгагдаж байгаа мэдээлэл гарч эхэллээ.  Түүнийг өнгөрөгч долоо хоногийн Баасан гарагт хууль бусаар хар тамхи олж авсан, хадгалсан болон хэрэглэсэн гэх үндэслэлээр хяналтын байгууллагаас саатуулсан байна. Х.Тамир саатуулагдах үедээ Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан  Б.Амарбаясгалан, мөн  өмгөөлөгчтэйгөө хамт байсан аж.   Тэднийг хар тамхи хэрэглэснийг шинжилгээгээр тогтоосон байна.   Х.Тамир, Б.Амарбаясгалан нар 2015 онд хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэсэн, худалдан борлуулахыг завдсан,албан тушаалаа урвуулан ашигласан  хэрэгт буруутгагдан 2017 оны нэгдүгээр сард шүүхээс  Х.Тамирт 5.1 жил, Б.Амарбаясгаланд 5.2 жилийн хорих ял оноож байжээ. Давж заалдан хэрэг нь прокурорт буцаагдсан үед дахин хар тамхины хэрэгт холбогдсон байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.