2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Ц.Батбаатарынхаа дүүд туслацгаая, сэтгүүлчдээ
Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батбаатарын дүүгийн хүүхэд хэлж биш хийсч ирдэг хорт хавдар хэмээх аюулт өвчинд шаналж, элэг нэгт монгол ахан дүүсээсээ сэтгэлийн дэм, итгэл урам хүсч байгаа юм байна.
 
Иймд мэргэжил нэгт та бүхэн энэхүү "Нэг амь-Нэг сэтгэл” аянд нэгдэж, боломж чинээгээр туслахыг чин сэтгэлээсээ уриалж байна. МҮСХНХ-ны нэр хийгээд сэтгэл, юухнаараа ч болов холбогддог хэн бүхний төлөө чадахаасаа эс чадах хүртэлээ зүтгэдэг, хэн хүнд барагтай бол "үгүй” гэж хэлдэггүй, тэр хэрээрээ тус нэмэр болохыг хичээн зүтгэх, цахим сэтгүүлзүй, гэрэл зургийг хөгжүүлэх, хэдэн зурагчиддаа хэрэг болох нэг ч болов ажлыг амжуулах гэж сэтгэлээ дэвсдэг гишүүн Ц.Батбаатардаа холбоогоороо  сэтгэлийн алгаа дэлгэцгээе. Сэтгүүлчид Та бид л түүнийг энэ үед нь ойлгохгүй бол өөр хэн гэж...
 
Сэтгэлийн хандивыг О.Даваагийн эзэмшлийн ХААН банкин дахь 5013149430 тоот дансанд хүлээн авах бөгөөд туслахыг хүссэн иргэд, аж ахуй нэгжүүд 99924054 /ээж Д.Оролмаа/ дугаарын утсаар холбогдох боломжтой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.