2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо

Өнөөдөр Шүүх эрх мэдийн болон хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан мөн E-JUSTICE.MN  сайтын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ХЗДХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Мөнхбаатар, ШЕЗ-ийн дарга, цагдаагийн хурандаа Н.Лүндэндорж,  УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар, ШШГЕГ-ын дарга, бригадын генерал Амгаланбаяр, ЦЕГ-ын дарга, дотоодын цагдаагийн ерөнхий командлагч, цагдаагийн  хурандаа С.Баатаржав,  ҮСХ-ны дарга А.Ариунзаяа, ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Доктор Кристиан Гласс нар болон бусад төлөөллүүд оролцлоо.

Энэхүү мэдээллийн сан нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн давхардлыг арилгах, гомдол мэдээлэл, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хянан шалгах, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны менежментийг сайжруулан хялбаршуулах цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох  юм.

Энэ үеэр ХЭН ЮУ ХЭЛСЭН талаар тоймлон хүргэж байна. 

ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnЭнэ ажил 3 жилийн өмнөөс УИХ-ын ХЗБХ-ны шийдвэрээр хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн тогтолцоо бий болгох, иргэдэд хууль шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хүргэх зорилгоор ХЗДХЯ-ны дэргэд байгуулагдаж ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг, бусад хандивлагч оролцогчдын дэмжилэгтэйгээр үндэсний боловсон хүчин, ШЕЗ, УПЕГ,  ЦЕГ, ШШГЕГ гээд байгууллагуудын хүч оролцоотойгоор энэ ажлын ард гарч чадлаа. Энэ ажил бол хууль сахиулах үйл ажиллагаанд үр дүнтэй ашигтай  ажил болсон гэж итгэж байна. 

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны гишүүн Л.Мөнхбаатар:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnХЗБХороо 2015 оны 7 сарын 8-ны өдрийн хурлаар  шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааны уялдааг нэмэгдүүлэх зорилгоор  мэдээллийн нэгдсэн сангийн асуудлыг хэлэлцэж, Шүүх эрх мэдлийн болон Хууль сахиулах байгууллагуудын мэдээллийн нэгдсэн сан байгуулах тухай 23  дугаар тогтоол гаргаж байсан. Энэ тогтоолын гол зорилго нь шүүх, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үүрэн холбооны мэдээллийн суурь сүлжээнд үндэслэсэн мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах, мэдээллийг нэгтгэж, харилцан солилцох  программ хангамж, цахим төслийн суурь мэдээллийг бий болгох, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилготой байсан. Өнөөдөр 23 дугаар тогтоолын хэрэгжилт биелэж,  мэдээллийн  нэгдсэн санг байгуулагдаж байгаад ХЗБХ-ны өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхний ажлыг бидний зүгээс дэмжиж ажиллах болно.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnБид  өнөөдөр Монголын шүүх, хуулийн байгууллагын хөгжил, техник технологийн дэвшил бүтээмж  хариуцлага үр нөлөөтэй байдгийг харуулах нэгэн том үйл явдлыг гэрч болж байна.  Дэлхийн аль ч улс оронд  тэр дундаа хууль сахиулах, шүүхийн байгууллагууд цахимжуулах системийг заавал ярьдаг. Дэлхийн  улс орнуудын аль ч дүүргийн шүүхийн байгууллагад очиход тухайн байгууллагын цахимжилтыг заавал танилцуулдаг. Шүүх, хуулийн байгууллага өөрсдийгөө хүчний байгууллага гэж үзэхээ больсон үйлчилгээний байгууллага гэж үзэж байгаа учраас үйлчилгээгээ хүртээмжтэй, үр нөлөөтэй , хариуцлагатай хэрэгжүүлж байна гэдгээр ньүндсэн үйл ажиллагааг хэмждэг болсон.

Энэ том хоёр зүйлийг манай шүүх, хуулийн байгууллагууд  мэдээллийн нэгдсэн санд оруулснаар том алхам хийж байна гэсэн үг. Цахим сан  зөвхөн шүүх, прокурор, хууль сахиулах байгууллага хоорондоо үйл ажиллагаагаа солилцож байгаа явдал биш энэ програмыг ашиглан энэ байгууллагуудаас үйлчилгээг авч байгаа иргэн хүний хүсэлт, гомдол аль шатандаа явж байгаа вэ гэдгийг хянах, үйл ажиллагаан ороцлох, бухимдлаа тайлах ийм олон талын ач холбогдолтой иргэн хүн руу чиглэсэн том ажил болсон.

УЕП-ын орлогч Б.Амгаланбаатар:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnӨнөөдрийн байдлаар прокурор,цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гэмт хэрэг, зөрчлийн гол мэдээллийг татаж,  мөн прокурорын байгууллагын мэдээллийн  сангаас шүүхийн байгууллага мэдээллийн сан руу мэдээлэл шилжүүлэг зэрэг хоорондоо мэдээлэл шилжүүлэн  боломжтой болсон нь прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ түргэн шуурхай, цаг алдахгүй байх боломжыг бий болголоо. Хуулийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо, үйл ажиллагаа дэмжсэн энэхүү мэдээллийн сан бий болсноор гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойшхи хянан шийдвэрлэх ажиллагаа, прокурорын хяналтын үйл аижллагаа, шүүхээс шийдвэрлэгдсэн хэргийн мэдээлэл, ял эдлэж байгаа ялтаны мэдээлэл,  монгол улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн талаар статистик тоо мэдээллийг үндэслэн нэгдсэн тоо мэдээлэл  гаргах боломжтой.

Мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын  үйл ажиллагааг иргэдэд ойртуулж,  мэдээллийн ажлыг цахим системд  шилжүүлсэн чадсан. Цаашид энэ ажлыг УПЕГ-аас үргэлжүүлэн авч явахаар болсон.

ХБНГУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Хөгжлийн бодлогын асуудал эрхэлсэн Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Доктор Кристиан Гласс:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mn

Монгол улсын хууль сахиулах болон шүүх эрх мэдээллийн байгууллагуудын төлөөлөгч та бүхэнд  энэхүү мэдээллийн системийг ашиглалталд оруулж байгаад онцгойлон баяр хүргэж байна. Энэ мэдээллийн сан ашиглалтад орсны хамгийн давуу тал нь шүүх, хууль сахиулах байгууллагууд  хоорондоо хэрхэн хамтран ажиллаж болохыг харуулсан мөн түүнчлэн  Парламент, Засгийн газрын зүгээс нэг зорилготой хамтран ажиллах боломжтой болж байна гэж харж байна. Иргэн хүний хувьд тухайн улсын шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллага  иргэндээ нээлттэй  байна гэдэг нь тухайн улсын амар амгалан байдал, баталгаат эрх зүйн орчин бүрдэх, баталгаатай эдийн засгийн орчин бүрдэх гол суурь болж байна гэж харж байна.

Хууль зүйн цахим мэдээллийн  нэгдсэн тоголцоо бүрдүүлэх төслийн зохицуулагч Д.Соёл-Эрдэнэ:

Иргэд хуулийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо ямар шатанд явж байгааг мэдэх вэб сайттай боллоо Arslan.mnЭнэ төсөл нь шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны  уялдаа холбоог сайжруулж, мэдээллийн давхардлыг арилгах, байгууллагуудын  ажлын менежментийг сайжруулах, хялбаршуулах,  цахим мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох гэсэн зорилгоор дуусах  шатанд орж байна. Манай төслийн хамрах хүрээнд шүүх эрх мэдлийн  ШЕЗ, УЕПГ, ЦЕГ, ШШГЕГ гэсэн дөрвөн гол оролцогчдын оролцоотойгоор төсөл хэрэгжиж дууслаа. Цаашид энэ төслийн хүрээнд бусад хууль сахиулах байгууллагуудын нэмэхээр бололцоотойгоор хийгдэж байна. 

Мөн төсөлийн бас нэг онцлог нь  УБЕГ-тай хамтран  оролцогч байгууллагууд  хуулийн этгээдийн болон иргэний мэдээллийн лавлагаа  авахад  иргэний мэдээллийг цахим мэдээллийн нэгдсэн санд өөртөө татаж авах ажил хийгдэж байна.

Мэдээллийн нэгдсэн сангаас ЦЕГ, УЕПГ, ШЕЗ, ШШГЕГ мэдээлэл авч ашиглана. Харин хэрэгт холбогдсон иргэн/сэжигтэй, яллагдагч, хохирогч, ямар нэгэн хэргийн талаар гомдол гаргасан иргэн/ e-justice.mn сайтад хандаж, хэрэг маргаан ямар шатандаа явж байгаа, яаж шийдэгдэж байгааг мэдэх бүрэн боломжтой аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.