2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Хүний наймаанд өртөж, дөрвөн жил айлд зарагдсан эмэгтэй Эрээнд зугтааж иржээ

ӨвөрМонголд хүний наймаанд өртөж, дөрвөн жил айлд зарагдаж, зодуулсан эмэгтэй Эрээнд зугтааж иржээ.

Тэрбээр 3-р сарын 18-нд тус газрын  консул дээр зугтааж ирэхдээ бүх биендээ шархтай байсан бөгөөд үүдэн шүдээ цөмлүүлж, тархины ясны гэмтэл авсан байжээ. Мөн бие давхар болсон байсан гэж эх сурвалж мэдээлэв. 

Зугтааж ирсэн эмэгтэй нь эгч нь дүүгээ нутагт нь авчрахын тулд Эрээнд суугаа консулыг царайчилж суусаар байгаа боловч тус хотод суугаа консул нь элдэв шалтаг хэлж, уулзахгүй байгаа гэв.

  УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр эмэгтэйг нэн даруй нутагт нь авчрах арга хэмжээ авахыг консулд даалгасан боловч дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж.

   БНХАУ-аас удаан хугацаагаар виз хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр дээрх эмэгтэйгээс их хэмжээний мөнгөн торгууль нэхэмжилж барагдуулсан үед эх орон руу нь гаргана гэжээ.

 

   www.tv5.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.