2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Цаг агаарын нөхцлийг харгалзаагүйгээс осолд орж, хүүхдийн амь нас эрсдэжээ

 Баян-Өндөр сумын 2 дугаар баг "Цахиурт" гэх газарт "БЕНЦ-МЛ-320" маркийн автомашин осолд орсноор 16 настай хүүхдийн амь хохирчээ.


Өнгөрсөн баасан гарагт гарсан уг ослын шалтгаан нь жолооч Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-1-д  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх заалтыг зөрчсөний улмаас болсон байна. Мөн хамгаалах бүс зүүгээгүй байжээ.


Машинд насанд хүрсэн хоёр хүн, таван хүүхэд сууж явсан байна. Нэг зорчигчийн биеийн байдал хүнд байгаа юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.