2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
АЙРАГ СУМ ҮЕРТ АВТАЖ, ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЧЭЭ

Төрийн хуулийг хүн зөрчиж болно. Харин байгалийн хуулийг хэн ч давж сөрж чаддаггүй гэж үг бий.

Хэдэн өдөр үргэлжлэн орсон борооны улмаас, түр зуурын аадраас болж үерт автаж, урсах тохиолдол нийт нутгийн хэмжээнд гарсаар байна.

Өчигдөр гэхэд Дорноговь аймгийн Айраг үерт автаж гамшгийн хэмжээнд хүрчээ. Айлуудын хашаа, байшин далд орж, гэрийн тооно хүртэл үерт автжээ. Аймгийн онцгой байдлын хэлтэсийнхэн тус суманд ажиллаж байна.
 
Байгалийн аюулт үзэгдэл гамшиг гэж үнэхээр аймар гэнэтийн зүйл байдаг.

Байгалийн гамшиг, аюул хэлж ирдэггүй гэдгийг хүн бүхэн л мэдэх биз. Бороо хур цасан шуурганд хүн бэлтгэлтэй, анхааралтай, сонор сэрэмжтэй байх ёстой.

Хангай дэлхий хэзээ, хаана, ямар гамшиг буулгахыг хэн ч тааж тааварлах аргагүй юмаа. Тиймээс энэ сар ч бороо хур элбэгтэй байна. Үер усны аюулаас болгоомжил гэж байнга л мэргэжлийн байгууллагууд мэдээлсээр, сануулсаар сэрэмжлүүлсээр л байгаа шүү.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.