Ардчиллын анхдагчдын нэг Баасан лам 1990-ээд оны эхээр Монгол Ардын Намыг сэргээн байгуулж, анхны даргаар нь ажиллаж байсан билээ. Хожим нь МАХН 2011 онд намын нэрээ өөрчилж, Монгол Ардын Нам болгосон юм. Гэтэл үүнтэй холбоотой нэгэн сонин түүхийг Баасан ламын охин Б.Эрдэнэзул medee.mn сайтад ярилцлага өгөхдөө дэлгэжээ. Тэрээр : “Маш олон жилийн өмнөөс сэтгэлдээ тээсээр ирсэн. Одоо хүн болгон асуух байх. Түүнийгээ тайлбарлахгүй бол намайг ардаа хэн нэгэн захиалагчтай гэж хардах байх. Миний ард хэн нэгэн захиалагч байхгүй. Би сайн дураараа зул өргөж байгаа. Шалтгаан гэвэл би бас энэ бузар зүйлийн золиос, хохирогч. Миний аав Ардчиллын алтан хараацай, анхны 13-ын нэг Баасан лам. МАН-ыг 1991 онд дахин сэргээсэн. 2011 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр таалал төгссөн. 2011 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр МАХН-ын 26 дугаар Их хурлыг зарлаж, МАН нэрийг авсан. Тус их хурал зургаан өдөр үргэлжилсэн. Гэтэл миний аав 26 дугаар их хурлын дөрөв дэх өдөр миний нүдэн дээр, сандал дээр таалал төгссөн. Найман цагийн дараа криминалист ирэхэд шүд, хумс нь тас хар болоод, арьсан дээр нь хар хөх толбууд үүссэн.
Криминалист ирээд“Энэ ямар аймаар хүчтэй токсин бэ” гэж хэлж байсан. Тухайн үед надад токсины талаар ойлголт бараг байгаагүй. Би тэр үед МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч байсан. Яг криминалог, эрүүгийн процессын хичээл орж байсан учраас би Нарангэрэл багшаас ийм асуудал боллоо гээд зааварчилгаа, зөвлөгөө авсан. Тэгэхэд багш “Одоо чи амьдралаа ингэж золиослож болохгүй” гэж зөвлөсөн учраас би өнөөг хүртэл дуугүй явсан. Дуугүй явахдаа би үнэхээр хувьсгалт нам МАН нэрийг аваад, эрмэлзэх 10 зүйлийнхээ дагуу ард иргэдээ гэсэн сэтгэлтэйгээр энэ намыг хөтөлж явах болов уу гэж хүлээсэн. Үнэхээр тэгсэнгүй. Бодит байдалтай би эвлэрч чадахгүй байгаа учраас энэ зүйлийг хийхээр шийдсэн.Хуулиараа бид сэжиглэх эрхтэй. Энэ эрхийнхээ дагуу МАН-ынхан миний аавыг хүчтэй хороор хордуулж хөнөөсөн гэж сэжиглэж байгаа. Янз янзын хүмүүсийн дэвшүүлж байгаа таамгууд зөндөө байдаг. Энийг цаг нь болохоор би биш, миний ээж ярих байх. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-д аливаа улс төрийн нам эвлэлдэн нэгдэж, нэр нь нэгнээсээ нөгөөд шилжлээ гэхэд түүнийхээ дагуу их хурлуудыг хуралдуулах ёстой. Өөрөөр хэлбэл 2011 оны нэгдүгээр сард намын нэр шилжих үед МАН V их хурлыг зарласан байх ёстой. Тэр үед МАХН-ын 26 дугаар Их хурал зарлагдаад, дөрөв хоногийн дараа миний аав өнгөрсөн.” хэмээсэн байна.
Өөрөөр хэлбэл МАХН-ын 26-р их хурал хуралдаж, намын нэрээ Монгол Ардын Нам болгох үед 1990-ээд оны эхээр байгуулагдсан Монгол Ардын Нам гэх хуулийн этгээдийн албан ёсны дарга, уг нэрийг эзэмшигч Баасан лам гэнэт нас барсан нь яахын аргагүй баримт юм.
http://www.sonin.mn/news/easy-page/94467
24news.mn