2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
П.Орхонг хэн хорлов

“Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон  алтан медалийн хүртсэн.

Гэвч түүнийг сэргээш  хэрэглэсэн байж болзошгүй тул алтан медалийг хурааж магадгүй гэсэн мэдээлэл гэрлийн хурдаар тархаж байна. Зарим хэвлэлээр түүний допингийн А, Б сорьцоос сэргээш илэрсэн талаар мэдээлж байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь байнга тэмцээн уралдаанд орж шинжилгээ хийлгээд явж байсан тамирчнаас гэнэт яагаад допингийн хамгийн хүчтэй төрөл илрэх болов гэдэг нь анхаарал татаж байна. П.Орхон МЧБХ болон Азийн допингийн хурлын үеэр “Би допингийн төрлийн зүйл хэрэглээгүй. Хүмүүс намайг хорлосон байна. Надад нотлох баримт бий” гэх мэдээллийг тэдэнд хэлсэн ч хүлээж аваагүй гэдэг. Харамсалтай нь, энэ мэдээлэл батлагдвал П.Орхон 2020 оны олимпод барилдах эрхгүй болох аж. Учир нь допинг илэрсэн тохиолдолд тухайн тамирчны гурван жил тэмцээн наадамд оролцох эрхийг нь хасдаг аж. Одоогоор спортын холбоод албан ёсны байр сууриа илэрхийлээгүй, П.Орхон өөрөө ч ам нээгээгүй байгаа юм.

Тэгвэл ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж яваа энэ эмэгтэйг хэн хорлох болов гэдэг их сонирхол татах болов.

Эх сурвалжийн мэдээллэж буйгаар түүнийг барилдахын өмнөхөн нэгэн нэр бүхий эмэгтэй тамирчин түүнд “Гаа” хэмээн эм шиг зүйл өгч түүнд хоол хүртэл хийж өгсөн гэнэ. Энэ тухай азийн наадамд оролцож буй тамирчид ч "тэрнээс гарцаа байхгүй" хэмээн ярилцаж байгаа гэнэ. Тиймээс П.Орхоны дээрх тайлбар түүнийг хорлосон тамирчинг хэлж байгаа нь тодорхой биз.  Ямартай ч энэ асуудал тэднийг эх орондоо ирэхээр шалгагдаж П.Орхоныг хэн "хорлов" гэдэг нь тогтдоогдох нь ойлгомжтой юм.

Нөгөөтэйгүүр энэхүү асуудлыг монголчууд сурсан зангаараа чөлөөт бөхийн холбоотой холбож тайлбарлах нь гарцаагүй. Учир нь Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд сандал ширээгээ булаацалдсанаас болж тамирчид нь хүртэл хоёр хуваагдаж, улмаар талцаж эхлсэн. Товчхондоо нэг гэрийн хоёр болох УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар, сумогийн их аварга Д.Давагдорж нар бүхэл бүтэн холбоог самарчихсан гэхэд хэлсдэхгүй. Магадгүй энэхүү хэрүүл талцлаас  болж нэр бүхий эмэгтэй  тамирчин П.Орхоныг хорлочихсон юм байхыг ч үгүйсгэхгүй. 

Ямартай ч тогтмол тэмцээн уралдаанд оролцож улсынхаа нэрийг мандуулж явдаг П.Орхоноос допинг гэнэт илэрсэн гэдэгт үнэнээс хол зөрөөд байна. Тиймээс Чөлөөт бөхийн холбоо, улсын шигшээгийн дасгалжуулагч, П.Орхоны дассгалжуулагч багш гэсэн хүмүүсээс хариуцлага нэхэн нь зүйтэй. Цаашлаад спортын холбоодын эв нэгдэл, эдгээр холбоодоор дамжуулж байгаа төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүүжилтийн асуудлыг ил болгох хэрэгтэй.

Erennews.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.