2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
ШТС-ИУДАД ШАЛГАЛТ ХИЙЖЭЭ

НМХГ-ын дэд даргын баталсан “Инженерийн төвлөрсөн системд холбогдоогүй ариун цэврийн байгууламжийн байдалд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд ШТС-иудад шалгалт хийлээ.
Шалгалтаар СХД, БГД, СБД, ХУД, ЧД-ийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Шинэ-Ундрага” ХХК, “Магнай трейд” групп, “Тэс Петролиум”, “Сод Монгол”, М-Ойл”, “Шунхлай”, “Петровис”, “Дашваанжил”, “Дрийм Газ”, “Гор Газ” зэрэг нийт 42 ШТС, АХЦС-уудын ариун цэврийн байгууламжид хяналт шалгалт хийж, “Шинэ-Ундарга” ХХК-ийн ШТС-ийн хөрсний бохирдлын зэргийг тогтоох зорилгоор дээж авч, НМХГ-ын болон Геологийн төв лабораторид хүргүүлсэн байна.
Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламж барьж ашиглах талаар 5 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлж, “М-Oil” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 500 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ. Шалгалт үргэлжилж байна.


О.Сайхан
Оллоо.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.