Хоёр настай бяцхан охиныг хулгайлж, төөрүүлсэн гэх сэжигтнийг цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Энэ сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд хаягтай, хоёр настай А.Анандыг ээжтэй нь хамт архи уусан хүн авч яваад Эрдэнэт хотод аваачин төрүүлсэн хэрэг гарсан.
Энэ хэрэгт Булган аймгийн харьяат, 29 настай Лхагвачулууны Отгончулууныг сэжиглэж, хуулийн байгууллага эрэн хайж байна. Л.Отгончулуун нь өмнө нь гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан. Бага боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй. Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн гэмт хэрэгт холбогдон, шүүхээр шийтгүүлж байжээ.
Тухайлбал, цагдаа, шүүхийн байгууллагын мэдээлснээр 2005 онд орхон аймгийн Сум дундын шүүхээс түүнд 2-6 жилийн хорих ял оногдуулж байв. Харин 2010 онд дээрмийн хэргээр гурван жилийн ял авч, 2012 онд хугацаанаасаа өмнө суллагджээ. Гэвч 2014 онд батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдэж, ажиллаж байсан газрынхаа байр руу бусадтай бүлэглэн нэвтэрч, эд зүйлс хулгайлаад дахин шүүхийн хаалга татжээ.
Ялынхаа хугацааг дуусаагүй байхад давтан гэмт хэрэг үйлдсэн түүнийг онц гэмт хэрэгтэн гэж үзэн Баянзүрх дүүргийн анхны шатны шүүхээс 10 жил нэг сар хорих ял оноосон тэмдэглэл байна. Сэжигтэн Л.Отгончулуун нь хуулийн байгууллагаас зугтаж буй нь анх удаагийнх биш аж. Тэрбээр 2014 онд хэрэгт сэжиглэгдэж байхдаа санаатайгаар мөрдөн байцаалтаас зайлсхийж байжээ.
Энэ удаад ч мөн адил зугтсан тул ийнхүү орон даяар эрэн сурвалжилж, мэдээлэл өгсөн иргэнд шагнал олгохоо амлаад байна. Харин А.Анандын ээж нь Л.Отгончулууныг огт танихгүй, хамт архи уусан гэж цагдаагийн байгууллагад мэдүүлжээ. ЦЕГ-аас энэ талаар тодруулах гэсэн ч мэдээлэл өгсөнгүй. Эхийнхээ дэргэдээс хулгайлагдаж, Эрдэнэт хотод төөрсөн охин азаар эсэн мэнд олдсон.
Түүнд өөр юу ч тохиолдож болзошгүй байсныг таамаглахын аргагүй. Нөгөө талаар, энэ хэрэг Монголын нийгмийн өнөөгийн дүр төрхийн толины тусгал гэж болно. Гэмт хэргийн золиос болж буй хүүхдүүдийн олонх нь эцэг, эхийн хараа хяналт суларснаас хохирсон байдаг. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг эцэг, эх нь үр хүүхдээсээ хараа салгахгүй бол гэмт хэрэгтнүүд гар хүрч чадахгүй. Тиймээс хариуцлагагүй эцэг эхчүүдийн талаар нухацтай авч үзэх цаг болсон.
108 төвд ирдэг хүүхдүүдийн 90 хувь нь архины хамааралтай эцэг, эхтэй
А.Ананд охины ээж гэхэд л огт танихгүй хүнтэй архидан согтуурснаас хоёрхон настай охиноо хулгайд алдсан. Хүүхдийн хамгийн ойрын, чухал асран хамгаалагч болсон олон эх архинд живсний гай энэ.
Сэтгэцийн эрүүл мэндийн төвд жилд 300 гаруй эмэгтэй архины эмчилгээ хийлгэдэг мэдээлэл бий. Зарим нь бүр хүүхдээ тэврээд эмчилгээнд орох тохиолдол ч байдаг. Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс.
Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж. Тус төвийн захирал Л.Отгонсүрэн “Архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд А.Ананд охины ээж гэхэд л огт танихгүй хүнтэй архидан согтуурснаас хоёрхон настай охиноо хулгайд алдсан. Хүүхдийн хамгийн ойрын, чухал асран хамгаалагч болсон олон эх архинд живсний гай энэ. Сэтгэцийн эрүүл мэндийн төвд жилд 300 гаруй эмэгтэй архины эмчилгээ хийлгэдэг мэдээлэл бий. Зарим нь бүр хүүхдээ тэврээд эмчилгээнд орох тохиолдол ч байдаг.
Ер нь гэмт хэргийн золиос болсон хүүхдүүдийн эцэг, эхчүүдийн олонх нь архины хамааралтай хүмүүс. Хүүхдийн тусламжийн 108 төвийн хамгаалах байранд өдөрт 20-25 хүүхэд ирдэг бөгөөд тэдний 90 хувь нь архины хамааралтай эцэг эхтэй байдаг аж. Тус төвийн захирал Л.Отгонсүрэн “Архины асуудлыг ярихгүйгээр хүүхэд сарын байдлаар 115 тохиолдол бүртгэгдээд буй.
Харин гэмт хэрэгтнүүдийн гарт нас барсан хүүхдийн тоо өнгөрсөн сарын байдлаар 61-т хүрчихээд байна. Замын-Үүдэд алга болсон Сэржмядаг охин, аавынхаа найзад хүчирхийлүүлсэн найман сартай хүү, зочид буудалд гэмт хэрэгтнүүдийн гарт амиа алдсан 13 настай охины хэрэг гээд энэ онд хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирсон сэтгэл сэртхийм тохиолдлууд ар араасаа цуварсаар.
Ядаж байхад гаднын хүн ч биш, эцэг, эх нь өөрсдөө хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг хийх тохиолдол ч тасрахгүй байгаа нь сэтгэл эмзэглэмээр. Өнгөрсөн найман сарын хугацаанд төрсөн хүүхдээ хохироосон 17, дагавар хүүхдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн тохиолдол 16 бүртгэгдсэн байна. Энэ нь нөгөө л намаг балчиг руу татаж байдаг ажилгүйдэл, ядуурал, архидалттай холбоотой.
Харин энэ бүгдийн золиос нь бяцхан хүүхдүүд болсоор байгааг хэрхэх вэ. Уг нь сүүлийн жилүүдэд иргэд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэгт багагүй анхаарал хандуулдаг болсон. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн дагуу хамтарсан багууд эрсдэлтэй нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд хараа, хяналт тавихаар болсон.
Гэвч төсвийн хөрөнгө мөнгө, дарга нарын сэтгэл дутсанаар энэ ажил хэрэгжихгүй байгааг манай сонин нийтлэлээрээ дамжуулан удаа дараа анхааруулсаар байгаа. Тиймээс биеэ хамгаалах чадваргүй бяцхан үрс, хүүхдээ хамгаалах чадваргүй эцэг, эхчүүдэд чадах, ядахаараа нийтээрээ хяналт тавьж, зохих байгууллагад хандацгаая. Цагдаагийн байгууллага ч гэсэн олон нийтэд сэжигтний мэдээллийг хангалттай хүргэж, хэрэгтнийг богино хугацаанд илрүүлэхэд анхаармаар байна.
А.Ананд охиныг хулгайлж, төөрүүлсэн гэх сэжигтний талаар цагдаагийн байгууллагаас өнөө хэр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Гаднын орнуудын жишгээр орогнох газар, нуугдах байргүй болтол нь хэвлэлээр сайн мэдээлмээр байна. Наанаа инээж, цаанаа атгаг санаа агуулсан гэмт хэрэгтэн, цэвдэг сэтгэлтнүүд хаа сайгүй доншуучилж явна. Хуулийн байгууллагаас зугтаж яваа сэжигтэн этгээдүүд, хэний хүүхдийн хажууд хүйтэн харцаараа төөнөн зогсож буйг хэрхэн мэдэх билээ.
Засгийн газрын мэдээ
24news.mn