Үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар гэдгийг байшин орон сууц болон үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахаар зуучлалын компаниудад бүртгүүлчихвэл өөрсдийн оролцоогүй зар сурталчилгааг нь хийж борлуулж өгдөг газар гэж иргэд ойлгодог. Үл хөдлөх хөрөнгө гэдэг бол байнга зарж борлуулахгүй, худалдаж авахгүй, зарим нэгний хувьд амьдралынхаа туршид 1-2 удаа л зарж борлуулдаг эсвэл худалдаж авдаг.
Иймд хүмүүс үл хөдлөх хөрөнгөө зарж борлуулахдаа зуучлалын компаниар дамжуулвал хурдан зарагддаг гэсэн бодлын үүднээс тэдэнтэй гэрээ байгуулан байрны гэрчилгээгээ өгч заруулах гэрээ байгуулдаг. Харамсалтай нь зуучлалын компаниуд иргэдийн энэ бодол итгэл дээр хэрхэн тоглож мөнгө унагадагийг мэддэггүйгээс зуучлагч компаниудын золиос болон өнгөрдөг байна.
Жишээ 1:
Би байраа зарахаар болж, зарим нэг газруудаар зар өгч байгаад зуучлалын компанид хандвал илүү хурдан зарагддаг гэсэн хүмүүсийн ярианд итгэн ийм компаниудыг судлаж байгаад олон жил ажиллаж байгаа туршлагатай гэдгээр нь “ОСМА” компанийг сонгож, гэрээ байгуулан байраа заруулахаар болсон.
Гэрээ байгуулснаас хойш 1 сар болоход нийт 3 хүн ирж үзсэн ямар нэг идэвхтэй зар сурталчилгаа хийхгүй болхоор нь өөрөө “Үнэгүй.мн” болон бас бусад сайтуудаар зар тавьж байв. Гэрээ байгуулснаас хойш 2 сарын хугацаанд зуучлалын компаниар дамжуулан нийт 5 хүн ирж үзсэн бөгөөд тухайн зуучлалын компани өөрийн сайтад тавьсанаас өөр ямар нэг зар сурталчилгааг хийгээгүй байх./Яагаад гэвэл өөр зар болон сурталчилгаа хийж байгаа мэдээлэл надад ирээгүй/
Харин “Үнэгүй.мн” сайтад 14 хоног тутам дээш нь гаргаж тавихад 14 хоногтоо 10-аад хүн ирж үздэг байсан. Энэ зарын дагуу хүн ирж үзээд авахаар болж “ОСМА” ХХК-аас гэрчилгээгээ авъя гэтэл гэрээ маань 3 сарын хугацаатай хийгдсэн. Гэрээн дээр зуучлалын компаниас гадна өөрөө зарсан нөхцөлд ч гэсэн үнийн дүнгээс 2 хувийг тухайн компанид өгнө гэж байсан нь арай л дэндүү зүйл шиг санагдсан. Өөрөөр хэлбэл тэд хийгээгүй ажлынхаа төлөө хөлс төлөхийг үйлчлүүлэгчдээ гэрээгээр тулгадаг аж.
Хэрвээ идэвхтэй зар сурталчилгаа хийж миний байрыг зарж өгсөн бол би 2 хувийг шууд л гаргаж өгнө. Гэтэл өөрсдөө үйл ажиллагаа идэвхтэй явуулахгүй байж байгаад хүний өөрийн зарсан байрных нь үнийн 2 хувийг авна гэдэг арай л хэтэрсэн хэрэг юм.
Ингээд байрны гэрчилгээгээ авахын тулд арга буюу 2 хувийг өгөхөөс өөр аргагүй байдалд орсон. Надаас гадна өөр олон хүмүүс ийм байдалтай тулгарч байсан байх. Өөрсдөө зарсан тохиолдолд ядахдаа 1 хувийг нь авдаг бол асуудалгүй баймаар байх юм. Энэ тал дээр ямар төрөөс тавьдаг хяналт гэж байдаг болов уу
Жишээ 2:
Би байраа зарахаар үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид ажилладаг найзынхаа зуучлалын компанид хандсан. Мөн өөрөө зарын сайтуудаар болон таньдаг найз нөхдөдөө хэлж фасебүүкээр зар тавьж байсан. Би зуучлалын компанид байрны түлхүүрээ өгсөн учраас ирж үзэж байсан эсэхийг мэдээгүй. Надад ямар ч мэдээ, мэдээлэл өгөөгүй. Харин би байраа найз нөхдөөрөө дамжуулан борлуулсан. Хэрвээ тухайн компани байрыг зарж өгсөн тохиолдолд 1,5 хувийг өгөх байсан.Манай найз ажилладаг зуучлалын компани байгаагүй бол би хэдэн хувийг нь өгөх байсан байх. Ер нь зуучлалын компаниар биш өөрөө борлуулах нь арай хурдан юм байна лээ.
24news.mn