2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
А.Баасандорж их аварга Харүмафүжигээс 660 сая төгрөг нэхэмжиллээ

Mэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи зодог тайлах ёслолоо хийн, дөнгөж сүмогийн дэвжээнээс буугаад буй энэ өдрүүдэд Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгэн таагүй мэдээг цацаж эхэллээ.

Түүнийг зодог тайлахад хүргэсэн шалтгаан болох маргааны эзэн Таканоива А.Баасандоржийн тал Харүмафүжи Д.Бямбадорж аваргаас 30 сая иений нөхөн төлбөр нэхэмжилсэн байна. Энэ нь монгол мөнгөөр 660.000.000 /Зургаан зуун жаран сая төгрөг/ гэсэн үг.

Nikkanspoprts.com-д бичсэнээр энэ нь Таканоива А.Баасандоржийн хоёр тэмцээн өнжсөний, сэтгэл санааны хохирлын, эмнэлэгийн зардлын болон замын зардлын төлбөр гэнэ. Хоёр талын өмгөөлөгчид харилцан тохиролцоонд хүрээгүй учир иргэний шүүхээр уг асуудлыг шийдвэрлүүлж магадгүй юм. Энэхүү мөнгийг Таканоива Баасандорж хоёр сарын өмнөөс нэхэмжилсэн байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 25-ний өдөр болсон хэрэг явдлын дараа Харүмафужи 500 мянган иений торгууль төлсөн юм.

"Энэ бол хэтэрхий их хэмжээний мөнгө байна. Харүмафүжигийн зүгээс хэргээ хүлээж, цагдаа болон Сүмогийн холбоонд өөрийн мэдэх бүхнээ хэлсэн учраас энэ хэргийг хаасан. Хэрэв Таканоива үнэхээр хуулийн дагуу шийдвэрлэхийг хүсч байгаа бол Харүмафүжи ч мөн адил бууж өгөхгүй байх. Таканоива болон Харүмафүжигийн харьцаа маш дотно байсан төдийгүй Таканоива Харүмафүжиг "Ах" гэж дууддаг байсан. Миний бодлоор, энэ нь Таканоивагийн хүсч байгаа зүйл биш харин түүний ард хэн нэгэн ингэ гэж шаардаад байх шиг байна. Тэр хүн нь магадгүй Таканохана байх." гэж ойрын эх сурвалж мэдээлжээ.

Энэхүү хэрэг Таканохана аварга, Японы сүмогийн холбооны хооронд удаан үргэлжилж байгаа үл ойлголцлыг улам хурцатгаж, Таканохана аварга спортоо орхиход хүрлээ.

Таканохана 2018 оны есдүгээр сарын 25-нд хэвлэлийн бага хурал хийж, энэхүү шийдвэрээ зарласан юм. Японы сүмо бөхийн холбоо Японы уламжлалт спортыг ганхуулсан дээрх хэрэгтэй холбоотой гаргасан гомдолдоо тэрбээр өөрийг нь худал мэдээлэл өгсөн гэж хүлээн зөвшөөрөхийг тулгасан талаар өгүүлсэн байсан юм. “Би үнэнийг гуйвуулж, худал гомдол гаргасан гэж хэлж чадахгүй” гэж тэр онцолсон юм. 

Такаханагийн ийнхүү хэлсэнд Японы сүмо бөхийн холбоо ямар нэгэн хариу өгөөгүй байна.

Таканохана аварга түүний шавь Таканоиваг зодсон асуудлыг шийдвэрлэх явцад Японы сумогийн холбооны баримталж буй байр суурийг шүүмжилж ирсэн. Энэ оны нэгдүгээр сард Японы сүмо бөхийн холбоо энэхүү хэрэг явдлын талаар холбоонд даруй мэдэгдээгүй, мөн Таканоивад хэргийг мөрдөхөд хамтран ажиллах зөвшөөрөл олгоогүй хэмээн буруутгаж, Таканоханаг холбооны захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Таканохана аварга 2018 оны хоёрдугаар сард холбооны захиралд өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн юм. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.