Нийтийн эзэмшлийн талбайг булааж, явган хүний гарц, орцыг хааж хууль бусаар барилга барьж буй Худалдаа хөгжлийн банкныхан даварсаар байгаа талаар тэр хавийн оршин суугчид хэлж байна.
Хууль дүрэм зөрчиж байгаа энэ газарт төр төмөр нударгаа харуулж, хашаалсан хашааг нь хүчээр буулгахаа өчигдөр мэдэгдсэн.
Гэтэл өнгөрсөн шөнө явган хүний замыг хашаалж аваад газар дээр нь цооног ухжээ. Ийнхүү албадан буулгахаас өмнө ажлаа амжуулаад авсанд оршин суугчид бухимдаж байна.
Уг нь хуулиараа бол оройн 22.00 цагаас хойш тэд барилгын үйл ажиллагаа явуулах ёсгүй. Гэтэл шөнө өдөргүй газар ухаж, хууль бус барилгын ажлаа үргэлжлүүлсээр байна.
24news.mn