2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын даргад хууль бус газрын зөвшөөрлийг цуцлах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Оюунлаг сургуулийн  ойр орчмын  Хос өргөө хотхон, 13 дугаар хорооллын Шинэ сонголт дэлгүүрийн уулзвараас 122 дугаар цэцэрлэг, орон сууны  67, 69, 70 дугаар байрнуудын дундах нийтийн эзэмшлийн замыг Оюунлаг сургууль өөрийн хөрөнгөөр цементлэн хатуу хучилттай болгож 195 сая төгрөгний тохижилт хийж  ашиглалтанд оруулсан боловч бүлэг этгээдүүд зохион байгуулалтайгаар эвдлэн сүйтгэж иргэдийн биед халдсан тухай  манай сайт мэдээлсэн. Тэгвэл тус асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хотын дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ. Тэрээр2015 оны 03дугаар сарын  11-ний  Баянзүрх дүүргийн засаг даргын А/180 тоот шийдвэрээр “ ЭМ ЖИ ТИ ЭМ ЭП”  ХХК-д газар олгосон нь  тус хороодын иргэдийн эрхийг ноцтойгоор зөрчсөн мөн тодорхой шалтгаануудыг харгалзан үзэж зохих журам хуулийн дагуу шийдвэрлэж газрын зөвшөөрлийг цуцалж өгөхийг хүсчээ.

Ямартай  ч хотын даргын хэрхэн ажиллахыг харах л үлдлээ. Нийслэл хотын нийтийн өмчид оруулсан 195 сая  төгрөгний хөрөнгө оруулалтын ажлыг эвдэлж сүйтгэсэн тус компанийн ард хэн гэгч эрхэм байдаг нь удахгүй тодорхой болох нь лавтай.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.