2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Монголчуудын бүтээсэн цахилгаан машин ОУ-ын үзэсгэлэнээс шагнал хүртэв

Бээжин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Цахилгаан автомашин болон түүний шилдэг технологи" Олон улсын үзэсгэлэн энэ сарын 18-21ны өдрүүдэд болж байна. Энэ үзэсгэлэнд дэлхийн улс орнуудын 2500 гаруй шинэ технологи бүхий машин танилцуулагджээ.

Энэхүү үзэсгэлэн яармагт Монгол Улсыг төлөөлөн "Билиг" Дээд сургуулийн дэргэдэх "Билиг" эрдэм шинжилгээ, судалгааны төвийн хамт олон өөрсдийн зохион бүтээсэн "SALVO буюу АЯНГАН МОТОР" нэртэй цахилгаан мотор бүхий машинаар анх удаа оролцсон байна. Энэ машин нь өөрөө өөрийгөө цэнэглээд явдаг гаднаас ямар нэгэн цахилгаанаар цэнэглүүлэхгүй, өндөр үнэтэй батарей хэрэглэхгүй зэрэг онцлогоор өндөр үнэлгээ авч, зохион бүтээгчид Бээжингийн олон улсын наадмын тэргүүн шагналын эзэн болжээ

 

Г.Сүрэн

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.