2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Гүтгэлэг тараасан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагад хариуцлага тооцуулахаар өгчээ

Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд “Гадаад харилцааны яамны Төрийн нарын бичгийн дарга Д.Даваасүрэн нь яамны төрийн захиргаа удирдлагын газрын захирал Н.Анхбаяр нар архидан согтуурч хоорондоо нударга зөрүүлсэн” гэх мэдээлэл гарчээ.

Дээрх мэдээлэл ор үндэслэлгүй худал мэдээлэл  бөгөөд баримт нотолгоогүй зориуд нэр төр гутаах зорилготой гүтгэлэг тараасан цахим хаягуудыг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болжээ. 

Мөн мэдээ мэдээлийн үнэн бодит эсэхийг нь нягтлалгүйгээр нийгэмд худал мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэр төрд санаатайгаар халдсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгааг мэдэгдэж байгаа аж.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.