"Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн замын хөдөлгөөний нээлт 2018 оны 11 дүгээр сарын 2-нд болох гэж байна.
Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох D-рамп хийгджээ.
Яармагийн шинэ гүүр нь 250.2 урт, 20.5м өргөн, 4 эгнээтэй. Шинэ гүүрийн шавыг 2017 оны тавдугаар сард тавьж байсан юм.
Гүүр Хятадын хөнгөлөлттэй зээлийн 30 сая ам.долларын төсөв өртөгөөр боссон.
"Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллажээ.
Шинэ гүүрний доор 50 метрийн өргөнтэй нүхэн гарц баригдсан байна.
Хуучин гүүрийн засварын ажлын хүрээнд хучилтын хавтан, засварын бетон цутгах ажил, явган замын бетон бүтээц гээд төслийн хүрээнд хийгдэх ажлуудыг дуусгасан байна.
Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.
24news.mn