2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Сургуулийн дэргэд “Тэсрэх бөмбөг” суурилуулсаар байх уу

Шатахуун түгээх станцад тавигдах улсын стандарт гэж бий. 2014 оны дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөж эхэлсэн энэхүү стандартаар станцын эргэн тойрон дахь барилга байгууламж хэдэн метрийн зайд байх ёстойг хуульчилжээ. Тухайлбал, аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, агуулах, захиргаа аж ахуйн барилга байгууламж хамгийн багадаа 25 метрийн зайд байх ёстой бол орон сууц, нийтийн барилга 40 метрийн зайд байна хэмээн заажээ.

Гэвч энэхүү заалт амьдрал дээр хэрэгждэггүйн жишээг бид алхам тутамдаа харсаар байна. Тэр ч байтугай хүүхдийн сургуулийн хашаатай тулгаад барьсан шатахуун түгээх станц хүртэл бий. Сургууль, албан байгууллагатай хэт ойрхон баригдсан шатахуун түгээх станцууд манай зурагчны дуранд хэрхэн буусныг хүргэе.

70 давхрын оршуулгын газрын зам дахь ШТС. Хажууд нь хэдхэн метрийн зайд амьдардаг айлуудын яндангаас гарах цогтой оч хэзээ том аюул тарих бол!

 

100 айл дахь барилгын материалын дэлгүүртэй залгасан ШТС. Энэ хэсгээр машин болон барилгын материал зөөх тэрэгтэй хүмүүс байнга холхилдохоос гадна хажууханд нь хүмүүс тамхилан зогсоно.

“Хүүхэд зорчиж байна” гэсэн анхааруулгын хажууд “Галын аюултай бүс” гэсэн самбар байршуулжээ.

Баянгол дүүргийн 38-р сургуулийн яг эсрэг талд ШТС үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ.

Хотын төвд байрлах 31-р сургуулийн ойр орчим бас л аюултай бүсийн нэг.

3-р хорооллын эцэст байрлах энэхүү ШТС-ын эргэн тойронд олон тооны дэлгүүр, үйлчилгээний байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг.

Засгийн газрын мэдээ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.