2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Их бүтээн байгуулалтыг түүчээлэх залуус ИРГЭНИЙ АНДГАЙ-гаа өргөнө

Монголын Залуучуудын Холбоозалуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоорМонгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор“ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагааг орон даяар 16 дахь жилдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулах гэж байна.

Энэхүү ёслолын үйл ажиллагаа нь 11 дүгээр сарын 26-ны өдөр буюу БҮГД НАЙРАМДАХ УЛС ТУНХАГЛАСАН ӨДӨР-ийг тохиолдуулан зохион байгуулагддаг бөгөөд Их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөллүүд оролцдог.

“Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд нийслэлийн 9 дүүргийн 850 сурагч нэгэн дор андгайгаа өргөж, 33 төлөөлөл сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг онцлогтой.

Мөн үйл ажиллагааг МҮОНРТ орон даяар шууд дамжуулан хүргэх юм.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.