СҮХБААТАР АЙМГИЙН ЭРДЭНЭЦАГААН СУМЫН ХИЛИЙН ХОРООНЫ 5 Р / АДУУН ЧУЛУУ / ЗАСТАВЫН ОРЧИМД ХЯТАДЫН 100 % ИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ” МАКС ОЙЛ ” ХХК ХИЛИЙН ХОРИОТОЙ БҮС ТӨДИЙГҮЙ ЯГ ТОРГОН ХИЛ ДЭЭР ӨРӨМДЛӨГ ХИЙЖ БАЙГАА ТУХАЙ УРЬД МЭДЭЭЭЛЖ БАЙСАН БИЛЭЭ .
ТЭГВЭЛ ТУХАЙН БҮС НУТАГТ ХИЛИЙН ШОНГУУД ОЛНООР УНАЖ . ТҮЙМЭРТ ШАТАЖ . СУГАРЧ ХУГАРЧ УНАСАН НЬ СЭТГЭЛ СЭРД ХИЙЛГЭМ ХАРАГДСАНЫГ НУУХ ЮУН .
ХЭЛ ХИЛ МАЛ ГУРАВТАЙГАА БАЙХАД ХЭН БАЯН БЭ … МОНГОЛ БАЯН ХЭМЭЭН ХЭЛСЭН ТӨРИЙН ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ ЗУНДУЙН ДОРЖИЙН АЛДАРТ ҮГ ӨНӨӨДӨР УТГА УЧРАА АЛДАЖ БАЙХ ШИГ САНАГДНАМ
ЭНЭ ХАВИЙН МАЛЫН БИЛЧЭЭР ХОМСДОЖ . АН АМЬТАД ДҮРВЭЖ . НУТГИЙН УНАГАН ИРГЭД БУХИМДАЖ . ТУН ХАРАМСАЛТАЙХАН ӨВӨЛЖИЖ БАЙНА .
АРД ИРГЭДИЙН ЦУХАЛ ҮГС АМАНДАА БАГТАЖ БАЙВЧ ТООЖ СОНСДОГ ЭРХТЭН ДАРХТАН АЛГА БОЛЖЭЭ .
ЗУН НАМРЫН САРД ХЯТАДУУД ЗЭЭР ХӨӨЦӨЛДӨН ОРЖ ИРЭХ . НУТГИЙНН ГҮНД НЭВТЭРЧ ХАДЛАН ХАДАХ МЭТ ГАЖ ҮЗЭГДЭЛ ДАСАЛ БОЛООД УДЛАА … ГЭЖ МАЛЧИН ГАНЖУУРЫН БААТАРСҮХ ХАЛАГЛАН ЯРЬЖ БАЙВ АА .
БИДНИЙ ЗАМЫН УРТАД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ж . ЭРДЭНЭБААТАРААР АХЛУУЛСАН ШАЛГАЛТЫН БҮРЭЛДХҮҮН.ЭРДЭНЭ ЦАГААН СУМАНД ТААРЧ . МӨН БИЧИГТИЙН БООМТОД ХАМТРАН АЖИЛЛААД . ХАРУЙ БҮРИЙТЭЙ УРАЛДАН УГ ӨРӨМДЛӨГ ХИЙЖ БУЙ ГАЗАРТ ИРЖ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ .
ЗАСАГ ДАРГА Ж . ЭРДЭНЭБААТАР БОЛ ХЦ УЛС ТӨРИЙН ГАЗРЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАД ХИЛЧИН ХУРАНДАА ЦОЛТОЙ ХҮН .
ТЭРЭЭР ТОРГОН ХИЛИЙН ЖАРГАЛ ЗОВЛОНГ МЭДЭХЭЭС ИЛҮҮ МЭДЭХ НЭГЭН .
БИ ТҮҮНЭЭС АСУУЛАА . – ТА ЭНЭ БАЙДЛЫГ НҮДЭЭР ХАРЛАА . ТАНД ЮУ БОДОГДОЖ БАЙНА ВЭ …
ТЭРЭЭР ХЭСЭГХЭН БОДОЛХИЙЛСНЭЭ УРТААР САНАА АЛДАЖ . АРАЙ Ч ДЭЭ . ХИЛ МААНЬ ИЙМДЭЭ Ч ТУЛАХ ГЭЖ ДЭЭ … ХЭМЭЭН ХООЛОЙ ЗАНГИРУУЛЖ . НУЛИМСАА ДОТОГШОО ХОРИХ НЬ АНЗААРАГДСАН ЮМ .
ТЭРЭЭР ЭЛЭГ ӨМРӨМ ХАРЦААР УС НУТГАА ТОЙРУУЛЖ ХАРНА БИЛЭЭ . ТЭР ДАРГЫН ХУВИАР БИШ ЭХ ОРНЫ ХҮҮГИЙН НҮДЭЭР ШИРТЭХИЙГ АЖИГЛАСАН ДАА .
ЭНЭ ХАВИЙН МАЛЧИД ҮНЭХЭЭР ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ . ДООШОО ГАЗАР ХАТУУГИЙН ҮЛГЭРИЙГ БИЕЭР ЭДЭЛЖ . ШАНАЛЖ СУУНА ДАА .
НОРОВ УУЛЫН БАРУУН ХОЙТ МӨРӨН ДЭЭРХ ХИЛИЙН МАНААНЫ ХАРУУЛЫН ПОСТЫГ ТАТАН БУУЛГАЖ . ГАДААДЫН ХӨРӨНГӨӨР ГАЗРЫН ТОСОО САМАРДАХ БОЛОМЖИЙГ ХҮЙТЭН СЭТГЭЛТЭНГҮҮДЭД ОЛГОЖЭЭ .
АЛДАРТ НОРОВ ХАЙРХАН . ХАЛТАРЫН ГОВЬ. ӨГӨӨМӨРИЙН ШИЛ … ЭХ ОРНЫ ЭЗЭНГҮЙ АРАЛ МЭТ ШАРГАЛТАНА .
ТЭР ХАВИЙН ХИЛИЙН ДЭЭСИЙГ ЧОНО БОЛОН ЧОНО МЭТ ХҮМҮҮС Л ДУРААР СЭЛГҮҮЦЭН ЦАХИЛАХ АВАЙ .
ХАРИН ХЭДЭН МАЛЧИД МИНЬ Л ХЭРЭГ ХИЙСЭН МЭТ ХЭДЭН МАЛАА АДГУУЛЖ . БАЙГАЛИЙН ФАШИСТУУДТАЙ БАРИЛЦАХЫН НААХНА ӨВЛИЙГ ӨНГӨРҮҮЛЖ .ӨНХРҮҮЛЖ ЯДНАМ .
2018 – 11 – 25
Зураг дээр … Харуулын постыг нь татан буулгасанаас хаягдсан эл байшинг тойрсон чонын мөр л үнэнийг илтгэх мэт шийрлэжээ .
URL: http://www.fact.mn/367989.html
24news.mn