2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Өөрийгөө эрээн даавуу, эд баялагаар худалдагсад ичээч!

Мөнгөний төлөө мөөмөө гаргаад санал авч өгдөг. Гэхдээ нэг талаараа өрөвдөлтэй, нэг нь тархидахгүй бол өөр нэг нь тархидаад мөнгө авчихна. Цагаа тулахаар талх бензинээ авч чадахгүй, мөнгө чинь цаас болоод, хүүхэд чинь өлсөхөд Ука, Цэцэг, Нара, Болд, Амраа ирж туслах уу? Үгүй л байхгүй юу. Чиний амьдралыг чи л хариуцна.

Манайхаан, одоо гэнэт ухаан орж, гоморхож туниж, хохирч хэвтмээргүй байнаа. Чиний хэнд итгэх нь чиний л сонголт, итгэлийг чинь алдсан бол чи буруу сонгож!

Хүн таниж биш юм аа гэхэд бизнесийн зарчим ойлголгүй, наймаачдад итгэж 30,40,50,60 хүрж байгаа бол та дутуу ухаажиж байна. Хэн нэгэн одыг дууриаж хувцаслана уу, будна уу хамаа алга. Таны сонголт таны болон миний амьдралд бүх талаар нөлөөлдөг тул Ирээдүйгээ, төр засагаа өөрөө бодож сонго!

Сонгуулийн сурталчилгаагаар ажилладаг одуудад: "манайхаас өөр оронд Од гэдэг үг их үүрэг хариуцлага байдаг" Өөрийг нь хүндэлдэг хүн бүрийн тоогоор тэдгээр Одууд хэлэх үг, хийх үйлдэл бүрээ цэгнэж, заалгаж, тэрнээс ч их хэмжээний шүүмж, дарамт, олны хүндлэл дааж амьдардаг ба бүгд нийгэмдээ сайн үйлс хийх, аливаа үйл явдлын симбол болон бусдыг эерэг зүйлд уриалах, мөнгө хандивлах, нийтийг тайвшруулах зэргээр нийгмийн хариуцлага хүлээдэг. Үүнийг НҮБ-ын соёлын, энх тайваны, хүүхдийн элч нараас харж болно.

Тиймээс олон хүний итгэл, нөр их хүндлэлийг эрээн даавуу, эд баялагын төлөө мөнгөөр арилжихаасаа өмнө нэг бодмоор байнаа. Том зургаараа та үр хүүхдийнхээ болон өөрийнхөө ирээдүйг хамт худалдаад байна. Эцсийн эцэст бид нэг л төрийн дор, нэг л монголд хамтдаа амьдарч байна. Засаг төр чинь шалдаа буучихвал олсон мөнгө чинь 10, 100 тэрбум байгаад ч үнэ цэнэгүй болно. Тэрхүү өндөрлөг дээрээс бусдад нөлөөлөх, чиглүүлэх боломжоо зөвөөр ашигла. Эерэгээр, зөвөөр нөлөөл!



 

chuham.mn

М.Март

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.