"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвөөс зохион байгуулдаг Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтанд хамрагдах ААН байгууллага, хамт олны санал ирсээр байна.
Компаниас 2018 оны 11 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 3-ны өдрүүдэд аж ахуйн нэгж, дүүрэг хороодын нийт 460 гаруй хувьцаа эзэмшигчийг сургалтад амжилттай хамрууллаа. Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалтанд өнөөдрийн байдлаар нийт:
- Баянзүрх дүүргийн 28 хорооны 886 ,
- Баянзүрх дүүргийн хорооны сургалт хариуцсан 34 мэргэжилтэн
- Баянгол дүүргийн 23 хорооны 753
- Монгол Оюунбилэг цэцэрлэгийн 30 багш
- Дотоодын цэргийн 805-р ангийн 200 албан хаагч
- Үндэсний хөрөнгө оруулалтын банк 50 ажилтан
- Чингэлтэй дүүргийн анхан шатны нэгжийн- 46 ажилтан
- УБЦТС-180 ажилтан
- Гурван гал эмнэлэгийн -40 ажилтан
- Төр Засгийн Үйлчилгээ Эрхлэх Газар -260 ажилтан
- Хил хамгаалах Ерөнхий Газар -350 ажилтан, албан хаагч
- Хан-Уул дүүргийн нийт 21 хороодын 4 хороо
- Хан-Уул дүүргийн 1, 2, 3 ,4 дүгээр хорооны 88 иргэн
- Замын хөдөлгөөн удирдлагын төвийн 23 ажилтан
- УБТЗам Вагон депогийн ашиглалтын салбарын -236 ажилтан
- Эгшиглэн Магнай” ХХК -30 ажилтан
- ХУД-ийн 11-р хорооны -35 ажилтан
- Блью Скай- 25 ажилтан одоогоор тус тус хамрагдаад байна.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа мэдээллийн төвийн сошиал суваг, Facebook page хуудсыг нээн ажиллуулснаас хойш өнөөдрийн байдлаар 54007 дагагчтай болж 68924 хандалт, асуулт, хариулт явагдсан байна. Мөн "1072” төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш 18519 гаруй иргэн биечлэн үйлчилгээ авч, 1800-1072-лавлах утсаар 42865 гаруй иргэн мэдээлэл аваад байгаа юм.