2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
СЭТГҮҮЛЧ Б.ОТГОНЫГ ЯН ГЭГЧ ХЯТАДААС 20 САЯ ТӨГРӨГ АВСАН ГЭЖ ГҮТГЭЖЭЭ

….. Салхитын мөнгөний ордыг булаалдагч Хятадууд Монголын Хууль, шүүх, Цагдаагийнхныг авлигадахаар хадгалж байсан, эх үүсвэр нь тодорхойгүй 1,3 сая ам.доллар буюу 3,2 тэрбум төгрөгийг Г.Жаргалан хэмээх залуугийн хамаарал бүхий орон сууцнаас АТГ-ын мөрдөгчид олсон тухай мэдээлэл өнөөдрийг хүртэл дуулиан дагуулсаар байна. Тус ордын талаарх мэдээллийг урьд нь бид хүргэж байсан билээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа манай хууль хяналтынхан Ян, Ван гэгч хятад иргэдэд хуваагдсан, дээрх мөнгө хятадуудын мөнгө гэх утгатай мэдээллийг өгснөөр үйл явдал нэлээд хурцдаж эхэлсэн. Тэгвэл Салхитын мөнгөний ордын асуудалд сэтгүүлч Б.Отгон хүртэл нэр холбогдоод байна. Түүнийг Ян-гаас мөнгө авсан талаарх Ш.Мөнгөншагайгийн ярилцлагыг гүтгэлэг хэмээн тайлбарлаж, тэрээр хууль хяналтын байгууллагад хандах болсноо мэдэгдлээ.

Сэтгүүлч Б.Отгон энэ талаар “Ш.Мөнгөншагай нь “Жи Пи Эф” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад халагдсан Вангийн талд орсон бол Янгийн тал нь хөрөнгө оруулсан гэх тал юм.

Шүүхэд Янгийн тал тайлбар гаргахдаа: “Ш. Мөнгөншагай үнэхээр маргаан үүсгэж байгаа бол түүний 60 хувийн хувьцааг бусдад зарсан Г.Жаргалан хариуцагч нь байх ёстой. Улсад татвар төлдөггүй Х тайлан өгч байсан . Манайх “Жи Фи Эф” компанийг тусгай зөвшөөрөлтэй нь Г,Жаргалангаас 800,000 ам доллараар худалдаж авсан. Г.Жаргалан Ш.Мөнгөншагай нар тусгай зөвшөөрлийг “Их Монгол Майнинг” компаниас 60-80 сая төгрөгөөр худалдаж аваад 800,000 ам.доллар буюу бараг 2 тэрбум төгрөгөөр зараад маш их ашиг олсон байдаг. Ш.Мөнгөншагай хохирогч болон жүжиглэж компанийн хувьцааг хууль бусаар авах гэсэн шунахайн сэдэл гэж үзэж байна” гэж мэдүүлсэн байдаг.

Салхитын мөнгөний ордыг булаалдсан 2 Хятадын маргаан Монголын шүүхээр 3 жилийн турш үргэлжилж, шүүх, цагдаа, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий ажилтнууд энэ хэрэгт татагдан оролцсон байдаг.

Төмөр замын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар, ГИХГ-ын дэд дарга асан Б.Цолмон, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн тасгийн дарга Г.Алтан-Очир ШШҮХ-гийн Криминалистикийн шинжилгээний газрын дарга, дэд хурандаа Д.Адилбаяр, ахлах шинжээч нарыг АТГ-аас саатуулан шалгасан билээ. Ш.Мөнгөншагай хууль хяналтынхны авлигалын асуудлыг мэдэж байгаа ч айж байгаа учраас хэлж чадахгүй байна гэдгээ саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн. Гэрээс нь 1,3 сая ам.доллар олдсон Г.Жаргалан нь Төмөр замын цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатарын хамаатан гэж зарим эх сурвалжууд хэлдэг билээ.

jargal-g Сэтгүүлч Б.Отгоныг Ян гэгч хятадаас 20 сая төгрөг авсан гэж гүтгэжээ
 

1,3 сая ам.доллар гэрээс нь олдсон иргэнийг Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүртэл нэрлэхээс зугтаж “Жирийн иргэний гэрээс олдсон” хэмээн тайлбарлаж байсан билээ. Уг жирийн иргэн нь Ганхуягийн Жаргалан буюу Ш.Мөнгөншагайгийн хүргэн дүү юм. Ш.Мөнгөншагай ярилцлагадаа: “1,3 сая ам доллар манай хүргэн дүүгийн гэрээс олдсон. Нэг их мөнгө биш. 1,3 сая доллартай хүн зөндөө л байгаа” гэсэн юм. Г.Мөнгөншагай ганц Салхитын ордын лиценз зараагүй. Бусад олон лиценз зарсан гэдгээ ярилцлагадаа өөрөө дурдсан билээ.

Г.Мөнгөншагай Зариг.мн-д өгсөн ярилцлагынхаа үеэр Сэтгүүлч Б.Отгон намайг “Ян гэдэг Хятадаас 20 сая төгрөг авсан. Зураглаач нь сая төгрөг, Жолооч нь 2 сая төгрөг авсан” гэж гүтгэсэн бөгөөд би Ян гэдэг хятадаас мөнгө авах нь бүү хэл би огт танихгүй ээ!!!!! Түүнийг малын эмч мөртлөө Монголд хувийн эмнэлэгтэй. Түүнд нь манай томчууд эмчлүүлдэг гэж Ш.Мөнгөншагай хэлсэн.

Авлигал авсан цагдаа, хууль, хүчний байгууллагынхныг илчлэхээс айсан Ш.Мөнгөншагай ажлаа хийж яваа жирийн сэтгүүлчийг ор үндэсгүй гүтгэж чаддаг юм байна. Ард түмний мэдэх эрхийг хангах үүргээ гүйцэтгэсний төлөө намайг гүтгэсэн, доромжилсон үндэслэлээр шүүхэд хандах болсноо мэдэгдэж байна. Шүүхийн шийдвэрийг ил тод мэдээлэх болно. Надад өгсөн олон түмний итгэлийг мөнгөөр арилжих ёс зүй надад байхгүй билээ!!!!

Салхитын орд тойрсон булайг ухвал ДАЛАЙ ДАЛАЙ….. Бичсээр байх болно.

Сэтгүүлч Б.Отгон 2019.01.02″ гэжээ.

Шинэ оны өмнөхөн Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт тусгай ажиллагаа зохион байгуулж Салхитын ордыг 2043, 2047 он хүртэл ашиглах ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлаад байгаа билээ.

updown.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.