Уг нь Монгол Улсын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Сүм хийд улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг байна.
Гэтэл УБЕГ-аас Христийн ардчилсан нам нэрийг олгосон тухай эх сурвалжууд мэдээлээд эхэллээ. Тэр ч байтугай Христийн ардчилсан нам байгуулах бэлтгэл ажилд УИХ-ын гишүүд, төрийн захиргааны ажилтнууд оролцож байгаа гэх мэдээлэл цацагдаад эхэллээ.
Эдгээр мэдээлэл бодит эсэх нь тун ойрын үед тодорхой болно. Учир нь Бүртгэлийн шинэ хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулах, явуулж буй бүх нам ирэх хоёрдугаар сарын 1-нээс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлэх ёстой юм.
Эх сурвалж: www.polit.mn
Б.Очир
24news.mn