Чуулганы хоёр өдрийн хуралдаан дээр энэ асуудлыг тавьж байна. "Би ийм хүргэнтэй байхыг хүсэхгүй байна" гэж хэлэхээр чинь "Тэгээд би яахын салах юм уу" гэж би хэлсэн.
Гэтэл өнөөдөр "Сална гэсэн. Нутгийн олон маань битгий салаарай гэсэн" гэж мушгиж гуйвуулж байна. Та Сүхбаатарт хэдэн удаа очсон юм.
Сүхбаатарт нэр дэвшиж үзсэн юм уу. Энэ хавиар л амиа аргацаагаад явдаг шүү дээ. Би Сүхбаатар аймагт чинь очих юм бол уяачидтайгаа ярьж сууж байгаад тав, арван санал цуглуулчихна.
Таны юм юмнаас зугатаадаг чинь үнэн. Өчигдрийнхөө ярьснаас зугатаах гээд л ийм байдал гаргаж байна.
Та Оюутолгойн ажлын хэсгээс өөрөө өргөдлөө өгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гээд зугатаасан. Үнэн юм хэлсний төлөө хүний ар гэрийн амьдрал руу ордогоо боль.
24news.mn