Оны өмнөхөн Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар уулзаж Бөхийн өргөөгөө даруй нээх тал дээр тохирсон.
Тэгвэл өчигдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооны маргалдагч талууд уулзаж олон жилийн турш үүсээд байсан маргааныг эцэс болгохоор тохиролцож санамж бичиг байгууллаа. Одоогоор холбооны тэргүүний суудалд санаархагч талуудын маргаан шүүхийн шатанд явж байгаа билээ. Ийнхүү зөвшилцсөнөөр Бөхийн өргөөний үйл ажиллагаа хэвийн явагдаж, сар шинийн барилдаанаа хийх боломжтой болж байгаа юм. Мөн маргалдагч талууд холбооныхоо ээлжит “Их эе” хурлыг хоёрдугаар сарын 16-нд хийж үүссэн маргааныг эцэслэхээр тохирчээ.
Уг уулзалтад "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат, Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, аварга Н.Батсуурь, арслан П.Бүрэнтөгс тэргүүтэй бөхчүүд яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг хүмүүс оролцсон байна.
Санамж бичигт
1. МҮБХ-ны ээлжит бус "Их Эе" хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 16-нд хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж үүсээд байгаа маргааныг шийдвэрлэх
2. -"Бөхийн өргөө"-г нэн даруй нээж, Сар шинийн баярт зориулсан барилдааныг "Бөхийн өргөө"-нд зохион байгуулах
3. Ээлжит бус "Их Эе"-ийн ажлын хэсгийг дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар ахалж зохион байгуулахаар тохиролцжээ.
24news.mn