Өчигдөр орой 17.00 цагийн орчимд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид их хэмжээний хар тамхи хууль бусаар тээвэрлэж явсан бүлэг этгээдүүдийг ирүүлж, дайчлан баривчилжээ.
Баривчлагдсан этгээдүүд 19-32 насны гурван хүн бөгөөд нэг нь эмэгтэй аж. Үзлэг шалгалт хийхэд 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мөс тээвэрлэж явсан нь илэрчээ.
Гаалийн ерөнхий газрын байцаагчид уг хар тамхийг анх хилээр нэвтрүүлэх гэж байхад нь илрүүлж, улмаар цагдаагийнхан мэдээллийн дагуу ийн баривчилгаа хийжээ. Гүйцэтгэх ажиллагаа үргэлжилж байна.
О.Гэрэл
Оллоо.mn
24news.mn