2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Монос ХХК “Baby Bio” нэрийн бүтээгдэхүүнээ шинжилгээнд хамруулалгүй худалгаанд гаргасан байжээ

Монголын ууган үйлдвэрүүдийн нэг “Монос” ХХК-ийн “Монос” эмийн сан “Baby Bio” гэх нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн  шинжилгээнд хамруулалгүй худалдаанд гаргасан тухай Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар мэдээллээ. Тодруулбал, НМХГ-аас Баянзүрх дүүргийн Халдварт өвчин судлалын үндэсний төвд байрлах салбар Монос эмийн санд хяналт шалгалт хийсэн байна.

Улмаар Франц улсад үйлдвэрлэгдсэн 6-аас дээш насны хүүхэд хэрэглэх зориулалттай 90 граммын савалгаа бүхий /АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай/ “Baby Bio” нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн хяналт шинжилгээнд хамруулаагүй худалдаалж байсан нь илэрчээ. Ингэснээр хүнсний бүтээгдэхүүнд тавигдах эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тогтоож чадахгүй байгаа аж.

Иймд уг зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа бөгөөд дээрх бүтээгдэхүүнээс хүнсний дээж авч, Төв лабораторийн шинжилгээнд хамруулж буй тухай НМХГ-аас хэлж байна.

238

Fact.mn

Эх Сурвалж: НМХГ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.