Барилгын материал унагаж, хариуцлага алдсан “Глобал хурд” ХХК-ний эзэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа юу?
Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын материал унасан хэрэг гарсан билээ.
Юутай ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ. Хэргийг сөхвөл, 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь тавьсан бетонон хийц хүчтэй салхины улмаас бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг дарсан юм.
Машин дотор сууж явсан иргэн У.Ганбаяр гэх залуу сууж явсан байна. Гэхдээ нэг сонирхол татаж байгаа зүйл нь Цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авах ёстой байтал нэг ч холбогдоогүй гэдгийг жолооч хэлсэн байна.
Түүнчлэн хариуцлага алдсан “Глобал хурд” компани мөн адил хохирогчтой нэг ч холбоо барьж, уучлалт гуйгаагүй аж. Хэдийгээр жолооч бэртэж гэмтээгүй ч тухайн газар цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авч, барилга гүйцэтгэж байгаа “Глобал хурд” компаний зүгээс хохирогчтой холбогдож, хохиролыг барагдуулах ёстой. Гэтэл хаа хаанаа энэ байдлыг үл тоомсорлож байгаа нь харамсмаар. Дашрамд дуулгахад тус барилгын эзэн нь УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн барилга хэмээн яригдаж байна.
Монголчууд энэ мэт хаа нэг газар явж байхад дээрээс юм уначих вий гэх айдастай байх болжээ.
FACT.MN
24news.mn