2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Б.МАХБАЛЫГ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагаас Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийг шүүх хурал болно.

Тус шүүх хурал гуравдахь удаагаа хойшилсон байгаа. Шүүх хурал хойшлох болсон шалтгаан нь тухайн үед сайд байсан Ж.Бат-Эрдэнэ болон бусад газрын дарга нарыг гэрчээр оролцуулахаар дуудсан боловч энэ удаад ирээгүй байна.

Хэргийг эргэн сануулбал, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан  хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг.

Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв. Б.Махбалыг  хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж буй.

О.Гэрэл


URL: http://www.fact.mn/394337.html 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.