Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа, ахлагч П.Ганпүрэв, ахлагч Б.Мөнх-Эрдэнэ нар иргэн М-ийн 2-16 насны таван хүүхдийг угаартсан байхад нь амийг аварчээ.
Тодруулбал, тавдугаар сарын 7-8-нд шилжих шөнө ажил цагдаагийн алба хаагчид ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд Толхын ойл хоёрдугаар байрны орцны үүдний хэсгээс утаа гарч байхыг харсан байна.
Тэд дотогш орж шалгахад 03 тоот буюу иргэн М-ийн орон сууцны гал тогооны өрөөнд цахилгаан тогоо шатаж байсныг аюулгүй болгож, унтаж байсан таван хүүхдийг утаажилтийн бүсээс гаргаж, анхны тусламжийг цаг алдалгүй үзүүлжээ.
Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал сайжирч, зохих эмчилгээ хийлгэж байгаа аж.
Дээрх алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч байж, таван хүүхдийн амь насыг авран хамгаалж ажилласан тул Ховд аймгийн Онцгой байдлын газар гэр бүлийн гишүүд, хөрш айл өрхүүд талархал илэрхийллээ.
О.Гэрэл
Оллоо.mn
24news.mn