2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын жолооч хар тамхи тээвэрлэж яваад баригджээ

Монгол Улсын консулын газрын  хоёр  ажилтан Герман улсад хар тамхи тээвэрлэж яваад  тавдугаар сарын 3 өдөр Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт баригджээ. Тэдний машинд  хоёр чемоданд хувааж хийсэн, тус бүр нь 500 грамм жинтэй 140 боодол  хар тамхи гарч ирсэн байна. Хэрэгт холбогдсон хоёр ажилтан нэг нь Туркийн Истанбул  хот дахь ерөнхий консулын  газарт Дэд консулаар 2018 оны долдугаар сарын 1-ны өдөр томилогдсон. ТЕГ-т ажиллаж байгаад зонсул болсон Б.Баттүшиг нь Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Б.Бат-энэрэлийн хүү ажээ.  Нөгөө нь Сэлэнгэ аймийн Мандал суманд төрсөн  С.Эрдэнэбаяр гэгч нь  Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын жолоочоор ажиллаж байжээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.