2024 оны 11 сарын 24
Мэдээ, мэдээлэл
Э.Мөнх-Очир: Монголын ард түмнээсээ уучлалт гуйя

Бүгд найрамдах Турк улсын Станбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг түүний жолооч С.Эрдэнэбаяр нар Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ саатуулагдсан. Тэд дипломат дугаартай автомашиндаа 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж явсан гэдэг.  Одоо тус хоёр иргэн ХБНГУ-д хоригдон шалгагдаж байгаа билээ.

Энэ хэргийн талаар БНТУ-ын Истанбул хот дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир өнөөдөр /2019.06.10/ Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

ЕРӨНХИЙ КОНСУЛ АСАН Э.МӨНХ-ОЧИР:

-Монголын ард түмнээс уучлалт гуймаар байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газрын ажилтан ийм үйлдэл болсонд харамсч байна. Миний хувьд өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны Засгийн газрын тогтоолоор ажлаа өгч, энд дуудагдсан. Түүнээс хойш юу болсон талаар надад мэдээлэл байгаагүй. Б.Баттүшигийн хувьд өнгөрсөн есдүгээр сард томилогдон ирсэн, ажлаа сайн хийж байсан хүмүүс. С.Эрдэнэбаярын хувьд аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирсэн. Элчин сайдын яам, Консулын газар ажиллаж байгаа бүх хүн номер дугаар авдаг. Тухайн ийм хэрэг гарсны дараа дээрх хоёр хүн хоёулаа хамгийн түрүүнд надтай холбогдсон. Энэ бүх асуудал хуулийн байгууллагаар удаан хугацаанд шалгагдаад явж байгаа одоо ч хуулийн байгууллагаар нь шалгагдаад явах ёстой байх, ямар нэг таамаг хэрэггүй байх.

Ш.ОЧ

Эх сурвалж: News.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.