УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д. Гэрэл нарын албан тушаалтнууд оролцов.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд “Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан. Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна гэж байлаа.
Мөн Дипломат албаны тухай хууль, дипломат ажилтны сахилгын тухай дүрэм, байгууллагын дотоод журам, дипломат төлөөлөгчийн газар томилогдсон дипломат болон үйлчилгээ, техникийн ажилтнуудтай байгуулдаг томилолтын гэрээнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлдөг эм, тамхи зэргийг хувийн ашиг хонжоо олох зорилгоор тээвэрлэх, аливаа улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг Монгол Улсын дипломат албаны нэр хүндэд харш, ноцтой зөрчилд тооцон дипломат албанаас халдаг. Ийнхүү халдаг нь тухайн ажилтныг дипломат албанд буцаан авахгүй байх үндэслэл болдог эрх зүйн зохицуулалт байгаа. Эдгээр зохицуулалтын дагуу тухайн албанд хариуцлага алдсан ажилтнуудыг дипломат албанаас халж ирсэн бөгөөд цаашид хариуцлага тооцож ажиллана” гэлээ.
П.АНИР
Оллоо.мн
24news.mn